2011-12-16

Ахиллийн шөрмөс - 5. Дасгалууд


Хоёр "хамгаалагч"-даа Баяртай гэж хэлэх нь дөхсөн бололтой шүү би ч. Харин санаа зовоосон зарим нэг асуудал байсаар байна. 

Эхнийх нь бол яваад байх тусам хавдах, бас шөрмөс тасарсан хэсгээрээ хөхрөх хандлагатай болоод байна. Нэг талдаа байсан хөх толбо өнөөдөр нэмэгдээд нөгөө талдаа бас гарчихаж. Багасна гэж найдъя. 

Харин нэлээн хурц асуудал бол булчин. Хөлийн булчин хөдөлгөөнгүй удаан байснаас сулраад, нэг тийм унжгар сонин болчихож. Баруун хөл маань зүүнээсээ нарийн ч юм шиг. Энэ л ноцтой байна. Яваад хөдөлгөөн нь хэвийн болоод ирэхээр эргээд чангарна гэж найдаж байна. Дасгал хөдөлгөөний тухай оруулах байснаа өнөөдөр уншсан чинь сэргээх арга хэмжээ авахгүй бол тэгж хатингаршдаг гэнэ ээ, аймаар. Үүнийг хүмүүсийн туршлагаас харахад ер нь байдаг бололтой. Тэгэхээр анхааралдаа авахгүй л бол...

За тэгээд орчуулах гэж чадан ядан оролдож байгаа цувралынхаа дараагийн дугаарыг дасгал хөдөлгөөнтэй холбогдуулан оруулъя. 

АХИЛЛИЙН ШӨРМӨСНИЙ ДАСГАЛУУД


Тохирсон дасгалуудыг авахын тулд та эмчийн зөвлөгөөг дагах ёстой. Ямар нэгэн заавар, дасгалыг хэрхэн хийх үндсэн мэдлэггүйгээр Ахиллийн сунгалтын дасгалуудыг хийхээр оролдох нь харин ч эсрэг үр дүн өгч болохыг санаарай.  

Хагалгааг нэгэнт хийлгэсэн л бол Ахиллийн шөрмөсний сунгалтын болон бусад дасгалуудыг хийн, булчинг идэвхтэй байлгахгүй бол хатингаршдаг. Тэгэхээр булчин, шөрмөсийг хэвийн байдалд оруулан сэргээх үйл нь өвчтөний өвчин даах түвшинг тогтоохоос эхлэх бөгөөд энэ нь шөрмөс эдгэх хүртэл аажмаар өвчнийг багасгана.
Дараагийн шат нь өвчнийг үндсээр нь арилган шагай, шөрмөсний хэвийн үйлдлийг сэргээх, бэхжүүлэхэд оршино. Эмч нар ихэнхдээ дасгалын дэглэм бэлдсэн байдаг ба хагалгааны дараах таны хөл дээрээ босох хугацааг ч төлөвлөсөн байдаг.

Ахиллийн шөрмөсийг хэвийн байдалд оруулах, сунгах дасгалууд

Хамгийн эхний гол зүйл бол хүчлэхэд бага зэргийн буюу өвчин огт мэдрэхгүй байгаа эсэхийг магадал. Ахиллийн шөрмөсийг хүчтэй татахгүйгээр, шагайгаар зөөлөн хөдөлгөх г.м маш энгийн хөдөлгөөнийг болгоомжтой хийж үз.
Үүндээ дасан тогтвортой байдал, шаардлагатай хүч бий болсны дараа, дараагийн асуудал бол хөлөө эргүүлэхэд анхаарлаа төвлөрүүл. Үүнийг ямар ч өвчингүй өдөр тутам хийдэг болчихвол арай хүнд хэсэг рүү шилжинэ.

Сунгалтын дасгал

Шөрмөс сунгах боломжтой эсэх, хангалттай уян хатан болсон эсэхийг магадал. Энэ нь зөвхөн шөрмөс ч биш шилбэ, хөлийн булчинд хамаатай зүйл юм. Өвчтөн эдгээр булчингуудыг сунгахаас эхэлнэ.
Дараах зураг дээрх энгийн сунгалтууд нь шилбэний булчин хангалттай сунах боломжтой болгоно.







Хамгийн сайн дасгал бол өвчтөн шалан дээр суугаад хөлийн өлмийнөөс дээш татах юм. Энэ нь булчин шөрмөс хоёуланг нь сунгадаг. (Миний харж байгаагаар эхлээд шууд гараараа хийхэд хүндрэлтэй байх магадлалтай учир энэ зүгээр санагдаад дараах зургийг нэмж орууллаа)




Аль ч дасгалыг гүйцэтгэх үед огцом хүчтэй үйлдэл хийхгүй байхыг анхааруулъя. Удаан эхлээд,  аажмаар дасгал бүрийн хугацааг нэмэгдүүлэх хэрэгтэй. Ингэснээр булчин идэвхжиж, шөрмөс хэвийн байдалдаа орох нөхцөл бүрдэнэ.

Бэхжүүлэх дасгалууд

Шөрмөс болон шилбэний булчин маань сунгалт хийх үндсэн чадвар, Ахиллийн шөрмөс сунах уян хатан байдал нь сэргэсэн бол хүчийг нь сэргээх нь маш чухал зүйл юм. Үсрэх, ойр зайд гүйх г.м үйлдлүүд нь зөвхөн уян хатан байдал төдийгүй хүч, тэнцвэрийг хөлнөөс шаардана. Ер нь сэргээх програмын зорилго нь эдгээрийг бүгдийг нь энгийн хялбар дасгалуудаар нөхөж авах явдал юм.
Шилбэний булчинг чангалах хамгийн сайн дасгал бол Изометрийн дасгал. Энэ дасгалд, хөлийн хөдөлгөөнийг хязгаарлан, гадаад хүч ашиглан Ахилл болон шилбэний булчинг агшааж үүнийг эсэргүүцэх замаар хүчийг сэргээнэ. Гадны хүчийг аажмаар нэмэгдүүлнэ. (Энд харгалзах зураг оруулах гэсэн боловч яг онож олоогүй учир, буруу зүйл зөвлөхөөс сэргийлэн татгалзлаа. Ер нь эх материал зураггүй учир зурагнуудыг олж харгалзуулан оруулсан болно.)

Тэнцвэрийн дасгал

Тэнцвэрийг сэргээх нь хүч хөдөлмөр шаардсан, бараг эргүүлэн авчрах гэж хэлж болмоор үйл юм. Өвчтөн тэнцвэрээ алдсан байх шалтгаан нь гэмтэл үүсэх эсвэл хагалгааны үед мэдрэлийн тогтолцоонд нөлөөлсний хүндрэлээс үүсдэг.
Шулуун зам дээр алхах, нэг хөл дээр зогсч тэнцвэрээ хадгалах зэрэг энгийн дасгалуудыг байнга хийнэ. Сэргээх эмчилгээ хийснээс хэдэн сарын дараа гүйх, дугуй унах зэрэг нь ч мөн тус болно.

——————————————————————————

Дээрх дасгалуудаас харахад... 

За за залхуу хүрчихлээ. Дараа үргэлжлүүлье.


16 comments:

  1. ingeed niit hed honog edgerehed zoriulaw da?

    ReplyDelete
  2. 3 сарын дараа байдал нэг тиймэрхүү, дунд зэрэг гэх үү дээ. :)

    ReplyDelete
  3. би ахилийн шөрмөс залгах хагалгаанд ороод 12 хонож байна. оёдолоо 2, 3 хонгоос авуулна. дараа нь яах ёстой вэ?

    ReplyDelete
  4. Одоо ч чи асуудалгүй болсон байгаа байх даа...

    ReplyDelete
  5. Аарцагний яс шилбэ цуурсан бол яах уу

    ReplyDelete
  6. Аарцагний яс шилбэ цуурсан бол яах уу

    ReplyDelete
  7. Наадах чинь илүү ноцтой юм биш үү? Эмч зөвлөх байх аа, би сайн мэдэхгүй байна. Уучлаарай.
    Гэхдээ амжилт! Хурдан эдгээрэй, өвдсөн хүн...

    ReplyDelete
  8. инээдтэй ч юм шиг ёстой балай мэдрэмж. Би өнөөдөр энэ шөрмөсөө тасалчих шиг боллоо. Дээрхээс хархад их удаан идэгдэг юм шиг байна. Маргааш эмнэлэг орж нарийн оношлуулна. Бүтэн юмуу хагас юмуу одоогоор бүү мэд ямарч байсан тасарсан юм шиг байгаан. Тэгэхээр хагалгаанд орж таарах нээ.. Ийм амархан тасарчихдаг ч гэж зүүдлээчгүй юм.

    ReplyDelete
    Replies
    1. Нэг эвгүй хөдлөхөд л тасарчдаг эд байна лээ...

      Delete
  9. Hi zaaval mes zasal hiilgeh shaardlagatai yu ? Hohuul bolhoot emnelegt hevtej chadahgui deerees ni nohor hol hodoo ajildag. Yostoi hetsuu yum bolchloo shuu yaanaa

    ReplyDelete
    Replies
    1. Сайн уу? Одоо ч шийд гарчихсан байх аа даа.
      Гэхдээ, бага сага тасраагүй үлдсэн бол тасарсан хэсгүүдийн үзүүрийг нийлүүлсэн маягтай хөлийн өлмийг жийлгэж гипсдэхээр буцаад залгагддаг гэх үү дээ, наалдчихдаг ч гэмээр юм уу тэгж оёлгүйгээр эмчилдэг юм билээ. Адилхан хугацаанд гипстэй байна гэсэн үг.

      Delete
  10. This comment has been removed by the author.

    ReplyDelete
  11. би ахилийн шөрмөсөө залгуулаад 40 хонож байна, урд хэсгэрээ гипстэй байна. Эмч хэд хоногоос ард хэсгээр нь гипсдэнэ гэсэн. бага багаар явах гэж оролдож байгаа ч их явахаар шөрмөс өвдөх хандлагатай. Дасгал хийж үзсэн, шөрмөс мөн л өьдөм юм, бага багаар өвтгөөд шөрмөсөө сургаад байх уу, яах уу, өвдөлт өгөөд байвал дасгалаа болих у, зөвлөгөө өгөөч, Шөрмөсний тухайд сагс тоглож байгаад л бусдын жишгээр тасалчихсан

    ReplyDelete
    Replies
    1. Харин тийм юм болох юм аа.
      Өвддөг, их хавддаг юм билээ. Аажуухан дасгахгүй бол өвдөөд хөндүүрлээд байвал буруу байх. Зүгээр байлгүй бага бага хөдөлгөж байх нь л зүгээр байх. Яваандаа бүх юм сайхан болно. Удахгүй дахин тоглохыг хүсье! :) Хурдан эдгээрэй

      жич: Минийхийг тэгж салгаж гипсдээгүй ш дээ. Шууд аваад л хөдөлгөж эхэлсэн.

      Delete

Энэ тухай надтай бодлоо хуваалцаж байгаад баярлалаа :-)