Бидний хамгийн эрхэм дотны хүн Шинэ Жалайр овогт Чинбатын ХҮДЭРЧУЛУУН 2008 оны 7-р сарын 14-ний өдөр зуурдаар тэнгэрт хальж бидэнд нөхөж баршгүй хүнд гарз тохиолоо.
Талийгаач 1980 оны 8-р сарын 1-нд Говь-Алтай аймгийн Алтай хотод төрсөн. 1997 онд дунд сургууль төгсч 2001 онд ШУТИС-ийг Геодезийн инженер мэргэжлээр дүүргэсэн юм. 2001-2006 онд Аэрогеодези ХХК-д техникч, инженерээр ажиллаж байгаад 2006 онд TOP SURVEY ХХК-ийг үүсгэн байгуулалцаад өнөөг хүртэл инженер, ахлах инженерээр эзэмшсэн мэргэжилдээ эзэн болж, сэтгэл зүтгэл гарган үр бүтээлтэй ажиллаж ирсэн билээ.
Улсын хилийн халдашгүй дархан байдлыг баталгаажуулах ариун үйлсэд оролцон, хил шалгах Монгол Улсын багт орж, нэн хариуцлагатай, нэр хүндтэй түүхэн ажилд идэвх зүтгэлтэй ажилласныг нь төр засаг, холбогдох байгууллагууд өндрөөр үнэлж байсан юм.
Талийгаач маань ханьдаа түшиг тулгуур, үр хүүхэддээ халамжит эцэг, эцэг эхдээ хайртай үр нь байж чадсан юм. Талийгаачийн ажилсаг, хичээнгүй, хүнлэг, шулуун шударга зан чанарыг мөнхөд санан дурсах болно.
Түүний минь эгэл гүндүүгүй дүр төрх бидний сэтгэл зүрхэнд үүрд хоногшин үлдэнэ.
Цаг бусаар тэнгэрт хальсан хайрт хүний минь гэгээн дурсгалыг хүндэтгэн, бидэнд тохиолдсон уй гашууг хуваалцсан бүхий л хүмүүст чин сэтгэлийн талархал илэрхийлье.
Талийгаачийн гэр бүл, хань, үр хүүхэд
2008-07-18
2008-07-18
"Өнөөдөр" 2008 оны долдугаар сарын 18. Баасан.
№164(3427) В2 тал
№164(3427) В2 тал
Гүн эмгэнэл илэрхийлж байгааг минь хүлээн авна уу.
ReplyDeleteМиний найз сэтгэлээ бариарай. Жаргал зовлон ээлжлэн тохиолдох энэ хорвоод байгаа шүүү. Маш их харамсаж байна..
Жич. Хэлэхгүй яасан юм вэ....
Манайхан ирсээн Баяка, баярлалаа.
ReplyDeleteИтгэмээргүй л байна.
ReplyDeleteGun emgenel ilerhiilye. uneheer haramsaltai yavdal boljee. naiz ni medeegui uchraas odoo l holbogdoj bna aa. bi neg l itgej uguhgui l bna. minii naiz setgeliin hattai baigaarai. jargal zovlon eeljilj baidag horvoo yum bolohoor minii naiz odoo eejdee l sain hani boloh heregtei shu.
ReplyDeleteGun emgenel ilerhiilie. Yamar hatuu horvoo ve. Naizad n heleh ug ch oldohgui baina. Olon ugnii ch hereggui biz. Haa hol baigaa ch gesen setgeleesee hamtdaa baigaa shuu. Oroh bolgondoo zul asaaj bainaa.
ReplyDeleteСанамсаргүй google-с юм хайж байгаад энэ блог руу орчлоо. Найзын маань зураг.
ReplyDeleteтэртээд оюутан цагтаа муудаж сайдаж инээл уйлж хэрэлдэж хэлцэж явсан мартагдсан хугацаа иргээд ирэх мэт бас над руу хараад дуугүй ингээд сууж байдаг шигээ.
надаа хэлсэн сүүлийн үг нь "миний найз эр хүнээс ч илүү хүн дээ".
Харин одоо би асуумаар л байдгийн болдогсон бол.
Чиний хийсэн ажил одоо хэр нь залуучын дунд яригдаж ингэж л хийдэг байсан даа гэж магтагдаж, олон хүний санаанд одоо хэр нь амьд байгаа шүү найз минь.
Харин над руу ингээд л хараад сууж байдагсан. Асуумаар л байх юм аа маш ихийг...
:-(
ReplyDelete:'(
ReplyDelete