2008-03-10

Тэмцэл-2

Эхний удаа хэтэрхий олон дутагдлаа бичээд тэмцэхээр шийдсэн ч олигтой амжилтанд хүрээгүй байх аа. Харин одоо бага багаар урагшилъя гэж бодлоо.
Энэ удаа илүүдэл жинтэйгээ тэмцэхээр шийдлээ. Турах юмсан гэсэн блог руу хэдэнтээ шагайгаад тэмцэх хүсэл өөрийн эрхгүй төрөөд...


Таргалалт бол иргэншлийн өвчин гэж би боддог. Нийгмийн ч гэх юм уу. Ихэнхдээ л алхахгүй бид чинь булан тойрох газар байсан ч унаанд л суухыг хичээнэ. За тэгээд цайны цагаараа гарахгүй, хүнээр дайгаад хоол авчруулна, эсвэл дуудлагын пицца ч юм уу авчраад идчихнэ. Бүх хүн яаруу сандруу цагт баригдаж байдаг болохоор болсон болоогүй нэг юм идсэн болоод л ажилдаа, эсвэл өлсч өлсч байснаа харьж идээд л унтчихна. За тэгээд дэлгүүр хоршоо, билетийн касс, банк энэ тэр явах ажил өдөр ирэх бүр л хасагдаад л байгаа юм чинь... Нийгмийн амьдрал биднийг хөдөлгөөний хомсдол руу түлхээд л байна гэсэн үг.
Дээр үед бидний аав ээжийн үед бол хүмүүс өдөр тутмынхаа амьдралаар эрүүл мэндээ хамгаалдаг байж. Тэр үед хэдийгээр мах гурилаас өөр олон төрлийн хүнс одоогийнхоос бага байсан ч эрүүл хүнс байсан байх тэр нь. Тэгээд байнга суухгүй алхаад, хөдлөөд байх боломжтой байсан байх ихэнх ажил.
Харин одоо бид зориуд цаг гарган эрүүл мэнддээ анхаарал хандуулахгүй бол ... Идэж байгаа хүнс, амьсгалах агаар гээд л бүхэлдээ хор болох зүйлс дүүрэн.

Бид хэтэрхий их мэдээллийн дунд толгой эргээд яг хаанаас юунаас эхлэхээ мэдэхгүй байх шиг. Турах гэхэд л хэдэн арван зөвлөгөө, дасгал, жор, хоолны дэглэм хаа сайгүй. Тэгэхээр миний бодлоор аль өөртөө арай наалдацтай нэгийг нь сонгоод тууштай явах хэрэгтэй байх. Тэгээд ч турах, таргалах гэхээс илүү жин барих гэдэг хамаагүй чухал байх шүү. Ойрхон жин нэмэх, хасахаас болоод арьс суларч унжих явдал гардаг.

За ингээд миний хийх эхний алхам.
  1. Нөхцөл байдалд дүгнэлт хийх /Маргааш жингээ үзнэ ээ/
  2. Зорилго тавих /Тавьсан байгаа. Гэхдээ хүрсэнгүй дээ гэж шантрахааргүй холын, тэгээд бас жижигхэн зорилго /
  3. Аргаа сонгох /Ука -ийн фитнессийн ДиВиДи -ээр явахаар шийдсэн байгаа/
Жич: 7 хоногт 1 удаа тогтмол зааланд тоглож байхаа мэдээж хаяагүй байгаа.

За ингээд амжилт!

1 comment:

  1. Dok naiz maani ovoo shyy .. gehdee minii naiz hetsyydee cham shig ajiltai hyn turah dasgal zorilgo ene ter bol hetsyydee ... 7 honogt zaaland bol byyr chadahgyi baihaa minii bodohod chamaig jaahan shyymjileheer bitgii egdyytseerei ... ooroo hoolondoo garch bai .. hudulj bai tegsen ch gesen .. chinii zorilgo her giyitseh bol hariu bicheed tavishihaarai hool utaa luu hamag zyilee tylheh hereggyi l baih... Tulga...

    ReplyDelete

Энэ тухай надтай бодлоо хуваалцаж байгаад баярлалаа :-)