2008-03-04

Хүйтний ам цаашилж Хүүхний гуя наашиллаа гээд л радиогоор рекламдаад байх юм. Уг нь хөхүүрийн ам наашилна гэдэг билүү?
Хавар ийм хурдан, ийм эрт ирж, ийм дулаан болж, ингэж их сэтгэл хөдөлгөдгийг бараг мэдэхгүй юм байна гэмээр байна энэ хавар. Онцгой сайхан дулаахан байна шүү цагаан сараас хойш. Усны шувууд бараг ирэх гэж байгаа байх даа.

Дулаараад хүмүүсийн сэтгэл хөдлөөд л... Ойр ойрхон баяр болж, хүмүүс баяраас баярын хооронд амьдраад л... Бас л гунигтай санагдчихлаа.
Үгүй ингэхэд бидний сэтгэл хөдөлж байгаа юм чинь хавар болохоор сэтгэцийн эмгэгтэй хүний сэтгэл хөдлөлгүй яахав дээ. Яагаад зэрэглээ босох цагаар ингэж хүмүүний сэтгэл гэгэлзэн хөдөлдөг юм бол. Нэг багш маань хэлэхдээ, эрс тэс уур амьсгалтай учир хатуу ширүүн улирлын дараа тэгж байгаа юм гэж байсан даа?

2 comments:

Энэ тухай надтай бодлоо хуваалцаж байгаад баярлалаа :-)