Түүхий
түлш шатааснаас үүдэлтэй агаарын бохирдол дэлхийн хүн амын дундаж наслалтыг 1,8
жилээр багасгаж, дэлхий дээрх хамгийн том алуурчин болоод байгааг судлаачид
Даваа гаригт мэдэгдлээ.
Бохир агаараас
залгиж байгаа өчүүхэн хэсэг ч анхдагч тамхидалтаас илүүтэй бөгөөд 1,6 жилээр
хүний насыг богиносгож байгаа бөгөөд дайн тулаан, ДОХ-оос ч илүүтэйгээр
хүмүүсийн эрүүл мэндэд заналхийлж байна.
Чикагогийн
ИС-ийн AQLI буюу
агаарын чанарын амьдралын индекс дэлхийн 2 дахь их хүн амтай улс болох
Энэтхэгийн зарим хэсэгт агаарын бохирдлын өндөр түвшнээс шалтгаалж 11 насаар
бага насалж байгааг харуулж байна.
1,3 тэрбум хүн амтай өмнөд Азийн энэ
үндэстний хүн амын дундаж наслалт 69 хүрэхгүй байгааг Дэлхийн банк мэдээлж
байна.
Судлаачид улсынхаа хаана амьдарч байгаагаас
хамаарч хүн хэдий наслахыг хэлж өгдөг вэб сайтыг бүтээжээ.
Индекс нь ойлгомжгүй датаг магадгүй
амьдралын хамгийн чухал байж болох хэмжүүрт шилжүүлдэг тухай Чикагогийн ИС-ийн
Эрчим хүчний бодлогын институтын захирал Майкл Грийнстоун (Michael
Greenstone) мэдэгдлийнхээ үеэр хэлсэн байна.
Ер нь агаар дахь бохирдлыг нэг метр куб дахь
микрограмаар хэмждэг.
“AQLI багаж нь та бид агаарын бохирдолд хэдэн жилийнхээ
амьдралыг алдаад байгааг хэмжсэн нь үнэхээр санаа зовним байна” гэж Энэтхэгийн
парламентын гишүүн Каликеш Синкх Део (Kalikesh Singh Deo) мэдэгдлийнхээ үеэр хэлжээ.
Агаарт хөвж буй микро элемэнтүүд ард иргэдэд
хамгийн ихээр нөлөөлж буй улсуудын тоонд багтах Хятад болон Индонез улсуудын
хувьд тус бүр 7 ба 5,5 жилээр тэдний амьдралыг богиносгож байна гэж тус вэб
сайт харуулжээ.
Өөр судалгаагаар агаарын бохирдлоос
шалтгаалж нас барах магадлалтай хүмүүсийг судалсан байна.
Институтээс мэдэгдэж байгаагаар, EPIC-ийн эрдэмтэд энэ төрлийн анхдагч энэ вэб сайт нь бохир
энергийг дэмжих бодлогын үр дагаврыг мэдэгдэхүйц болгож, цэвэр агаарыг дэмжих
шинэтгэлийг хөхүүлэн дэмжинэ гэж найдаж байна.
ДЭМБ-аас энэ оны эхээр мэдээлснээр 3 жилийн
өмнө Энэтхэгийн хамгийн их бохирдолтой 100 хотын маш цөөхөн нь л агаарын
бохирдолтой тэмцэх төлөвлөгөө гаргасан байжээ.
No comments:
Post a Comment
Энэ тухай надтай бодлоо хуваалцаж байгаад баярлалаа :-)