2018-09-28

Ухаалаг утас "энэ үеийнхний" сэтгэцийн эрүүл мэндэд заналхийлж байна


2012 оны үед өсвөр насныхны амьдралд болохгүй зүйлс гарч эхэлсэн.
2010-2015 оны хооронд, ердөө 5 жилийн дотор, ямар ч сонирхолгүй, баяр баясалгүй буюу сэтгэлгутралын түгээмэл шинж тэмдэгтэйгээр оношлогдсон өсвөр насны хүүхэд АНУ-ын үндэсний хэмжээний судалгаагаар 33% гэж оношлогдсон байна. Мөн тэдний дунд амиа хорлох оролдлого 23% нэмэгджээ. 13-18 насны хүүхдүүдийн дундах амиа хорлох үзэгдэл 31% болж өссөн байна.
Сэтгэл судлалын ШУ-ы эмчилгээ сэтгүүлд шинэхэн хэвлэгдсэн судалгаанаас харахад арьсны өнгө, шашин шүтлэг хийгээд хэр зэрэг хүлээн зөвшөөрөгдсөн эсэхээс нь хамаарахгүйгээр тус улсын муж бүрт амиа хорлох үзэгдэл, оролдлого болон сэтгэл гутралын эмгэг нэмэгдсэнийг харж болохоор байна. iGen гэж бидний нэрлэдэг 1995 оноос хойш төрсөн өсвөр насныхны дунд сэтгэцийн эмгэгийн асуудал бусдаас илүү тохиолдож байна.
Ийм богино хугацаанд эдгээр олон өсвөр насныханд сэтгэл гутралд өртөх, амиа хорлохыг оролдох буюу амиа егүүтгэхэд хүргэсэн юу тохиолдов? Өсвөр насныхны дунд явуулсан хэд хэдэн томоохон судалгаагаар энэ тухай эрэлхийлсний дүнд тэдний амьдралд маш том өөрчлөлт авчраад байгаа зүйл бол ухаалаг утасны огцом өсөлт байж болохыг би олсон юм.

Бүхий л тэмдэг дэлгэц рүү зааж байна
2010-15 онуудад ЭЗ өсөлт тогтворжиж, ажилгүйдлийн түвшин буурсан үе байлаа. Орлогын ялгаатай байдал асуудал хэвээр байсан ч 2010 оны эхээр гэнэт бий болсон зүйл биш юм. Энэ ялгаа хэдэн10 жилийн турш нэмэгдсээр байгаа юм. 2010-15 онд бид өсвөр насныхны гэрийн даалгавраа хийхэд зарцуулж байгаа цаг нь академик/хичээлийн дарамтыг үр дүнтэйгээр удирдах, бууруулахад нөлөөлж байгааг илрүүлсэн билээ.
Гэхдээ PRC-ийн мэдээлж байгаагаар 2012 оны сүүлчээр ухаалаг утас эзэмшигчдийн тоо 50% давсан бөгөөд энэ нь өсвөр насныхны сэтгэл гутрал, амиа хорлох үзэгдэл нэмэгдсэн яг тэр үетэй таарч байна. 2015 он гэхэд тэдгээр хүүхдүүдийн 73% нь аль хэдийн ухаалаг утастай болсон байлаа.
Депрессийн өсөлт нь зөвхөн ухаалаг утасны хэрэглээтэй холбоотой биш бөгөөд онлайнд өнгөрөөж байгаа цаг нь сэтгэцийн эрүүл мэндэд хамаатай холбохыг 2 өөр эх сурвалжаас харж болж байна. Өдөрт 5+ цагийг онлайнд өнгөрөөж байгаа өсвөр насныхны 71% тутамд өдөрт ганц л цагийг онлайнд зарцуулдаг хүүхдүүдээс амиа хорлох эрсдэл(сэтгэл гутрал, амиа хорлох тухай бодох, энэ талаар төлөвлөгөө гаргах буюу оролдлого хийх) нь нэгээр нэмэгддэгийг олж мэдлээ. Энэ эрсдэл 2 буюу түүнээс дээш цаг онлайн байхад мэдэгдэхүйц нэмэгддэг байна.
Мэдээж, онлайн өнгөрөөх цаг нэмэгдэх хэрээр сэтгэлээр унаж, сэтгэл гутрал нь эргээд илүү их цагийг онлайнд өнгөрөөх шалтаг болдог байж болох юм. Гэхдээ 3 өөр судалгаа энэ нь яг ч тийм биш гэдгийг харуулж байна.
Эхний 2 нь нийгмийн сүлжээнд илүү их цаг байх тусам аз жаргалгүй болж байгааг илрүүлсэн бол харин гунигтай/аз жаргалгүй байх нь нийгмийн сүлжээг илүү их ашиглахад чиглэхгүй байна. 3-р судалгаа нь санамсаргүйгээр сонгосон ФБ тогтмол ашигладаг оролцогчдыг 7 хоногийн туршид ФБ ашиглахгүй байлгаж ажиглахад 7х сүүлээр тэдгээр хүмүүст сэтгэл гутрал нь багассан нь харагджээ.
Сэтгэл гутрал нь хүнийг онлайнд илүү их байлгах шалтаг болдог байж болохыг нотолсон дүгнэлт нь 2012 оноос хойш сэтгэл гутралын хэмжээ ихэссэнийг тайлбарлаж чадахгүй юм. Энэ нөхцлөөр ямар нэг мэдэгдэхгүй шалтгаанаар сэтгэл гутралд орсон өсвөр насны хүүхэд нэмэгдсэн бөгөөд ухаалаг утас авч эхэлсэн бөгөөд энд ямар ч логик алга.

Бид "залгаатай" байхдаа юу алддаг вэ
Онлайнд цаг өнгөрөөх нь сэтгэцийн эмгэгтэй шууд холбоогүй ч эсрэгээр нь авч үзвэл ялангуяа энэ цаг бусад цагийг шахан зайлуулж эхэлбэл шууд бус замаар нөлөөлах нь гарцаагүй юм.
Тухайлбал, iGen дээр хийсэн миний номын судалгааны явцад өсвөр насныхан найзуудтайгаа маш бага хугацаанд амьд харилцаа үүсгэж байгаа нь харагдсан. Хүмүүстэй нүүр тулсан харилцаатай байх нь хүний аз жаргалын нэг эх булаг бөгөөд үүнгүйгээр бидний сэтгэл зүйн байдал дордож, сэтгэл гутралыг дагуулдаг. Нийгмийн харилцаанаас ангид байх нь амиа хорлолтын нэг том хүчин зүйл болдог байна. Дунджаас илүү цагаар онлайнд байж, найзуудтайгаа үүсгэх амьд харилцаа нь дунджаас бага байгаа өсвөр насны хүүхдүүд ихэвчлэн сэтгэл гутралд орж бгааг илрүүлсэн юм. Энэ нь 2012 оноос хойш массын дунд тохиолдоод байгаа явдал мөн бөгөөд: Өсвөр насныхан сэтгэцэд эергээр нөлөөлдөг үйл ажиллагаа (нийгмийн амьд харилцаа)-нд цаг бага зарцуулж, илүү их цагийг өөрсдөд нь хор хөнөөлтэй зүйл (онлайн)-д илүү их цагийг зарцуулж байна.
Түүнчлэн өсвөр насныхан бага унтаж, утсандаа их цаг зарцуулж байгаа нь хангалттай нойр авч чадахгүй байдалд хүргэж байх магадлалтай. Хангалттай унтахгүй байх нь сэтгэл гутралд хүргэдэг нэг үндсэн хүчин зүйл бөгөөд хэрэв ухаалаг утас нь хүүхдүүд бага унтах шалтгаан юм бол энэ нь дангаараа сэтгэл гутрал, амиа хорлолт гэнэт ихээр нэмэгдсэнийг тайлбарлах шалтгаан болж чадна.
Сэтгэл гутрал, амиа хорлох нь олон шалтгаантай: генийн өвчлөмтгий байдал, гэр бүлийн орчин, дээрэлхэж дарамтлах, гэмтэл согог үндсэн сэжүүр болж байна. Зарим өсвөр насныхан ямар цаг үед амьдарч байгаагаасаа үл хамааран сэтгэцийн эмгэгийн асуудалтай болж магадгүй юм.
Гэвч зарим эмзэг хүүхэд хэт их цагийг дэлгэцийн ард өнгөрөөх, нийгмийн амьд харилцаа хангалтгүй байх болон хангалттай нойр авахгүй байх шалтгаануудын нэгдлээс болоод сэтгэл гутрал руу гулсан орж болзошгүй юм.
Судалгаагаар бүрэн тодорхойлогдоогүй тул дэлгэцийн ард өнгөрөөх цагийг багасгахыг зөвлөх нь тун удахгүй ч байж магад.  Гэсэн хэдий ч дэлгэцийн ард өнгөрөөж буй цагийн доод хязгаар нь өдөрт 2, түүнээс бага цаг юм. Эсрэгээрээ энэ доод хязгаарт юу ч хийхгүй байх нь сэтгэл гутрал, амиа хорлолтын үр дагаврыг авчирч болох бөгөөд магадгүй бүр илүү ч байж болох юм.
Дэлгэцийн цагийг хязгаарлах талаар та бодож эхлэх нь огтхон ч эртдээгүй бөгөөд харин хэт оройтоогүй байх гэж найдаж байна.

No comments:

Post a Comment

Энэ тухай надтай бодлоо хуваалцаж байгаад баярлалаа :-)