2015-07-22

Зэрлэг амьтдын эмгэнэлт явдал

Дээхнэ үед ийм нэртэй саарал хавтастай ном байдаг байж билээ. Энэ дэлхий дээр саяхан болтол байсан ч байгалийн жамаар биш, хүн гэгч адгууснаас болж зүйл дууссан амьтдын тухай. Зургаа ихэмсгээр залуулсан ч БАЙСАН ЮМ гэдэг тодотголтой.

Араас нь манай Монголд л ганц байдаг энэ өрөвдөлтэй харцтай амьтан явж байна уу? Идэш тэжээлийн хомсдол, газар нутгийн хумигдалт, цус ойртолт (миний бодлоор)  гээд муу муухай бүхэн нүүрлэсэн тийм хүнд нөхцөлд амьд үлдэхээр тэмцэн буй энэ амьтан 20 гаруйхан толгой гэх. 
Хориодхон толгой амьтныг яажшуухан авч үлдэх юм бол. Ёстой ухаан хүрэхгүй юм. Битгий л алга болчихоосой. Олон жилийн дараа ТАХЬ төрөлх нутагтаа эргэж ирсний адил замаар явъя гэвэл хэдийг нь ийш тийш нь амьтны хүрээлэн рүү зөөх бол? Тэглээ гээд амьд үлдэж, өсч үржих магадлал хэр байдаг юм бол доо гэсэн шүү бодол тээн сууна. 

Ертөнцийн хамгийн хорон, хамгийн муухай ганц л зүйл хүн, түүний дуусашгүй шунал юм. Хаа байгаа газраа хог новш тарьсаар одоо сансар огторгуйд хүртэл дэлхийн гадуур Санчир гаригийнх шиг бүслүүр бий болж байна. Агаар, усанд яваа тэр олон хүний хаягдал, сүйрсэн хаягдсан техник, хорт бодис, гагцхүү хүнээс л болж бий болсон дайны хор уршиг, хязгааргүй хүсэл шунал, хэрэгцээнээс бий болсон новшоор дүүрсэн дэлхий.
Бүх шавжийг устгавал байгаль 50 жилийн дараа мөхнө, харин бүх хүнийг устгачихвал байгаль 50 жилийн дараа цэцэглэх болно гэж саяхан харсан юм байна. Орос ардын үлгэрт гардаг даа. Халим загасны нуруун дээр үүссэн тосгоныг ганц хөрвөөгөөд дуусгадаг шиг нэг л өдөр дэлхий сэгсэрч биднээс өөрийгөө цэвэрлэх вий дээ...

7 comments:

  1. http://sonin.mn/news/politics-economy/22983

    ReplyDelete
  2. This comment has been removed by the author.

    ReplyDelete
  3. This comment has been removed by the author.

    ReplyDelete
  4. Сайн байна уу? Зэрлэг амьтны эмгэнэлт явдал гэдэг номыг хаанаас олж уншиж болох вэ?

    ReplyDelete
  5. Сайн байна уу? Зэрлэг амьтны эмгэнэлт явдал гэдэг номыг хаанаас олж уншиж болох вэ?

    ReplyDelete
  6. This comment has been removed by the author.

    ReplyDelete
  7. Хуучин номын дэлгүүрт харагдаж байна лээ

    ReplyDelete

Энэ тухай надтай бодлоо хуваалцаж байгаад баярлалаа :-)