2014-01-19

Татварын буцаан олголт

Татварын буцаан олголтыг өөрөө болон үр хүүхдээ сургах(дотоодод болон гадаадад) сургалтын төлбөрийг төлсний, орон сууц худалдаж авсны, бас нөгөөг нь мартаж. Үндсэн 3 төрөл дээр буцаан олгодог. Энд орон сууцны тухайд ярина. 

Байрны зээлийн дараагийн асуудал бол татварын буцаан олголт. Энэ бол байр өмчлөх эрхийн бичгээ(Үл хөдлөхийн гэрчилгээ буюу байрны ордер) гардаж авсны дараа жилээс эхлэн ХАОАТ-т төлсөн мөнгөө буцаан авна гэсэн үг. Хөнгөлөх дээд хэмжээ нь 3 сая төгрөг. Тиймээс тухайн жилийнхээ орлого болон татвар төлсөн баримтаа баталгаажуулаад дээрх мөнгийг нэг удаа болон хэд хэдэн удаа(тухайн жилийн төлсөн ХАОАТ чинь 3 сая хүрэхгүй бол) цувуулан авах боломжтой. Он гарангуут бараг өдөр бүр л ТВ-үүдээр энэ тухай гардаг. 

Дараах хэдэн асуудалд анхаарвал зүгээр.

  1. Бүрдүүлэх материал нь харахад нэг их аймаар санагдаж болох ч яг бариад авбал тийм ч хэцүү биш. Байгууллагаасаа болон нотариатаас хэсэг материал авна. Үл хөдлөхөөс гарсан гэрчилгээ(байрны ордер) чинь харин яг тухайн хугацаанд буюу 1 сарын 1-нээс хойш баталгаажсан байх ёстойг анхаарах хэрэгтэй.
  2. Татвар төлөлтөө баталгаажуулах цэнхэр дэвтэр чухал бөгөөд иргэний үнэмлэхийн хаягаар байгаа дүүргээсээ авна. Иргэний үнэмлэхийн хаяг ба байр худалдаж авсан хаяг 2 зөрөөтэй байж болно. Өөрөөр хэлбэл шинэ хаяг дээрээ заавал нүүж очсон байх албагүй.
  3. ХУГАЦАА. Баримтаа баталгаажуулж харьяа дүүргийнхээ татварын албанд хүлээлгэн өгөх ажил 1 сарын 2-ны өдрөөс 2 сарын 15 хүртэл үргэлжилнэ. Мэдээж цаг хугацаа нь дөхөх тусам хүмүүсийн дараалал нэмэгдээд, дүүргүүдийн татвар дээрх дугаарлал шатаар буун, хаалгаараа гарч бөөн хэрүүл болно. 
  4. Тиймээс аль болох эрт өгөх нь сайн. Учир нь хугацааны хувьд 3 хувааж хүлээж авах ба эхний 15 хоногт багтааж материалаа өгсөн бол хамгийн түрүүнд дансанд чинь мөнгө нь орно оо гэсэн үг. Энэ талаар тухайн үед энд тэнд нэг их хэлээд байдаггүй ч ийм л байдаг. Гэхдээ 1 сарын 15-нд гэж тооцох нь буруу. Тэд чинь яаж ийгээд програм болохгүй байна г.м шалтгаанаар хойшлуулж орхихдоо сийхгүй. 
  5. Татварын байцаагчид заавал хороо хороогоор нь хүлээж авдаггүй. Бас, материал хүлээн авч байгаа хүний үзэмжээр шийддэг нь ажиглагдсан. Хорооны тодорхойлолт ч гэх юм уу, нэг материалыг заавал байна гэхэд нөгөөх нь хэрэггүй гэх жишээний. Учир нь би залхталаа явсан юм. 
  6. Материал татварын байцаагчаар шалгагдаад асуудалгүй гарах нь мэдэгдэж байгаа бол нэг цонхны үйлчилгээн дээр бас дугаарлах учир давхар дугаар авчихад гэмгүй. 
За ингээд материал чинь бүрдсэн бол харин нэг их удахгүй шийдэгдэнэ дээ. 
Үндсэн мэдээллүүд нь татварын албаны цахим хуудсанд байгаа. 

2 comments:

  1. 1-р сарыг бүхэлд нь тооцдог юм байна. 1-р сард багтаан өгсөн бол эхний ээлжинд орно гэнэ.

    ReplyDelete
  2. 2 дахь удаагийнх нь илүү амархан байв

    ReplyDelete

Энэ тухай надтай бодлоо хуваалцаж байгаад баярлалаа :-)