2012-11-16

Ахиллийн шөрмөс - 8

2012-10-29
Нэг жил гэдэг харвасан сум шиг л өнгөрлөө. Өдийд, 365 хоногийн тэртээ, би огт санаандгүй байдлаар хөлөө гэмтээгээд, анх удаа л тэр шөрмөс тасрах гэдэг зүйлийг сонсож, мэдэрч билээ.  Сүүлд нь бодоод л байхнээ, жилийн өмнө л Боогий надад энэ тухай ярьж байсан нь толгойд харван орж ирээд, хүн гэдэг ч өөр дээр л ирэхгүй бол аливаа зүйлийг ингээд ойшоодоггүй л юм байна даа гэж бодож суусансан. 
Энэ хугацаанд хэрэндээ л их туршлагажлаа. Мэдээлэл авч, дүгнэлт хийж байсан ч дахиад л алдаа. 

2012-11-16
Дээрхийг цувралынхаа дараагийн дугаар болгоод жилийн дараа гээд бичиж эхэлсэн байсан ч тэр чигт нь орхисон байснаа одоо л үргэлжлүүлж байна. 
Тэр алдаа гэдэг нь юу гэхээр, хүн хэлээд л байхад айраг ихээр ууж хөлөө дахин өвтгөсөн явдал байлаа. Ер нь ясны төдийгүй махны гэмд ч айраг сайнаар нөлөөлдөггүй бололтой. Ясанд бол угаасаа дотроос нь айраг ууж, гаднаас нь шавших замаар задалдаг гэх. Буруу бороолсон бол задалж эдгээхийн тулд тэгдэг юм байна л даа. Гэтэл энэ нь зөөлөн эдэд ч бас тийм сайнгүй юм байна. Дуртай юмнаасаа татгалзах хэцүү болохоор 9-р сард нэлээн ихээр айраг ууснаас болж зунжин өсгийт өмсөхөд өвдөөгүйгээрээ хөл маань өвдөх боллоо. Гэхдээ айрагнаас болсон гэдгийг нь их хожуу мэдсэн л дээ. 
Уг нь бол эмчийн хэлснээр 6 сарын турш маш сайн гам хийснээр ер нь гайгүй болно гэсэн хэдий ч надаас шалтгаалах зүйлээс болоод ингээд өвчнөө уртасгачихлаа.
Асуусан, надтай ижил асуудал бүхий хүнд хэрэг болох болов уу гээд бас дараах хэдэн зүйлийг тэмдэглэе.

Одоо ч гэсэн шөрмөс маань маш хатуу, эвгүй гишгэлт, хөдлөлтөнд хөндүүр болж үлдсэн байна. Ер нь удаан хугацаанд хөдөлгөөнгүй байсан булчин шөрмөсийг чангалах, сунгах дасгалуудыг сайн хийж байх нь маш тустай юм билээ. Одоо ч гэсэн л сунгалт хийхэд эвгүй л байх юм. Анх гипсээ авахуулсны дараа бол баруун хөл бүхэлдээ их сунжгар байсан. Харин одоо гайгүй болж байна л даа. Гэхдээ хагалгаа хийлгээгүй эдгээсэн хүмүүсийн хувьд бүр хатингаршдаг тохиолдол байдаг юм билээ. 

38 comments:

  1. Хүлээсэн хариултаа авч чадаагүй бол уучлаарай.
    Уншихад амар болгох гээд энэ тухай бичлэгүүддээ бүгдэд нь Ахиллийн шөрмөс гээд ангилал нэмчихлээ. Ороод үзээрэй.
    Зөвлөхөд, дасгалуудыг нэг удаа чадан ядан орчуулсан байгаа. Тэрийг анзаараарай.
    Хурдан эдгээрэй :-)

    ReplyDelete
  2. bayarlalaa Dok oo!!! zovlon negtei humuus kk
    physic emchilgee yu xiilgesen be?bi duurgiin emnelegtee ulamjlalt tasag n ochloo tgsn chn emch n songuulid ner devsheed alga bolchjee ineeh ch bish uilah bish bolood bgaa ... bas neeree holoo shilbeeree uragshaa nugalahad araas tataldaad ovddog ene bdl arilsan uu?

    ReplyDelete
  3. хэхэ, дүүргийн эмнэлэг ч тэгээд л бүрхэг болоод явчихаж байгаан.
    ммм Фикик эмчилгээний тухайд хагалгааны эмчийн зөвлөснөөр:
    1. УВЧ аппаратаар шарлага хийлгэх
    2. Бас нэг ион нэвчүүлдэг гээд нэг аппаратны шарлага, юу билээ нэг гадаад нэртэй, мартчиж. Тэрүүгээр шаруулсан. Аан тийм, электрофорез гэсэн.
    3. Парафин лаа тавиулж байсан.
    Ийм л юм хийлгэсэн дээ. Сая эмнэлэгт хэвтэхдээ ч эдгээрийг дахин хийлгэсэн. Чухал зүйл бол дасгал өөрөө сайн хиймээр юм билээ. Би гэхдээ нэг их сайн хийж чадаагүй л дээ.

    ReplyDelete
  4. aan khaana yamar emnelegt hiigesen be? bas holoo shilbeeree uragshaa nugalahad araas tataldaad ovddog ene bdl arilsan uu?

    ReplyDelete
  5. 1. 2 сарын дараа гэхэд доголоод алхаж эхэлсэн. Наад өвдөлт чинь аажимдаа арилна. Минийх бол одоо яг оёулсан сорви л хөндүүртэй болсон байгаа.
    2. ммм би Ачтан эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн. 2 удаа. Сэтгэл ханамжийн баталгаа 100% биш юм аа гэхэд ер нь боломжийн хэмжээнд...

    ReplyDelete
  6. ok bayarlalaa .... tamirchind tumur, bertlees oor yuch uldku gj unen yumdaa...

    ReplyDelete
  7. Ээ. Тамирчин хүн юм уу? Тэгвэл жоохон хэцүү л юм. Гэхдээ удахгүй эргээд формдоо орно гэж найдаж байна.
    Энэ чинь тамирчдад ёстой хамгийн түгээмэл таардаг гэмтэл гэсэн ш дээ. Бие халаалт муутай огцом хөдөлгөөн хийснээс болдог гэсэн.

    ReplyDelete
  8. bayarlaa goy zovlogo ogsond Big like darchmaar kkk... udku edgeed bayartai medee duulganaa

    ReplyDelete
  9. Хэрэг болсон бол би бас л баяртай байх болно оо
    :-) Хурдан эдгээрэй
    Гэснээс, би өнөөдөр өнгөрсөн жил өмсч чадахгүй байсан өсгийтэй гутлаа өмслаа, ямар ч асуудал алга аа :-) Баяртай байна

    ReplyDelete
  10. сайн уу нэг зүйл олж мэдсэн юма арын тасарсан хэсгийн шөрмөсөө дасгал хийж зөөллөх ёстойн бна тэхгүй бол эргэээд гэмтэх аюлутайн гэж спортийн эмч нар зөвлөж бна .... резинтэй дасгал их сайн юм бна шүү

    ReplyDelete
  11. 2 sar garan bolloo muukhan khazganaad yavj ogdiin bna dok-n ene unetei zovlogoonuud mash ih setgeliin dem ogch blaa amjilt

    ReplyDelete
  12. Сайн байна аа! Амжилт шүү!
    Би бол одоо бөөн кайфтай л алхаж байна.
    Нэг юм.

    Айраг, пиво г.м исгэсэн зүйлийг уухыг хориглоно!!!

    kk

    Шинэ оны мэнд хүргэе!

    ReplyDelete
  13. sain uu? yostoi chiniihees oor yamar ch medeelel neted bdagguin bnaa. bi bas zuun holiinhiigoo talsaad zalguulsnaas hoish 20 gariul honoj bn. uchigdurhun gishgedeg gips tawiullaa. yag yamar hugatsaanii daraanas hewiin alhdag boloh we? ter dasgaluudiig edgesnii daraa l hiij ehelne biz de? edgeer asuultand hariulj tuslaach ho. gertee mulhsuur btal uwdug tsooroh geed nimgereed balarch bnaa

    ReplyDelete
  14. Би 4 сарын өмнө бас яг ийм гэмтэл аваад ганцхан чиний блог дээр л дэлгэрэнгүй мэдээлэл, зөвлөгөө байсныг олж үзсэн. Чиний зөвлөгөө их хэрэг болсон шүү чамд баярлалаа Нараа.
    Одоо бол хазганаад яваад л байгаа, нээх сайхан гүймээр санагдах л юм. сунгалтын болон хүчний дасгал маш чухал юм гэсэн. Хийхгүй бол энэ байдалдаа хэвшчихдэг, аажим аажмаар хийгээд байвал эв эрүүл болон алхаж, гүйж чадна гэж зөвлөдөг юм байна лээ.

    ReplyDelete
  15. Ашгүй дээ. Хэрэг болсон бол би их баяртай байна. :-) Харин надад бас тусламж хэрэг болох үед мэдээлэл олдоогүй болохоор би туршлагаа энд бичье гэж бодож байсан юм. Хэрэг болсон гэж уншаад их баярлалаа.
    Бас цаг гаргаж сэтгэгдэл бичсэнд тань баярлалаа хүмүүс ээ

    ReplyDelete
  16. Эхний Anonymous-д: яанаа, мөлхөх хэрэггүй ш дээ. Суга таягтай яваад бай. Мөлхөх хэцүү юм билээ. Тэгээд сэтгэлээр битгий унаарай. Би эхэндээ уйлж байсан. Гэхдээ энэ ч ямар хөл чинь тасарчихсан биш дээ тээ? Би яг 2 сарын дараа гэхэд доголоод ажилдаа явж эхэлсэн.
    Дасгалуудын хувьд гипсээ бүрмөсөн авсны дараа хийж эхлэх юм билээ.

    ReplyDelete
  17. Сүүлийн anonymous-д:
    Би Нараа биш ш дээ хө :-)
    Харин тийм ээ, дасгал ер нь чухал. Удаан хөдөлгөөнгүй байсан хөл хөшөөд, хатингаршдаг гэсэн. Тэгэхээр... 4 сар болчихсон юм бол тэгээд... 6 сарын хугацаанд хүчтэй, огцом хөдөлгөөн хийж болохгүй гэсэн.

    Амжилт!

    ReplyDelete
  18. Юуны өмнө үнэтэй сайхан зөвлөгөөнүүд оруулсан ДОК-доо маш их баярлалаа. Би мөн чиний адил зааланд тоглож байгаад санамсаргүй зүүн хөлийн шөрмөсөө тасалсан юм. Одоо хагалгаа хийлгээд 15 хонож байна. Өнөөдөр эмчдээ үзүүлэхэд гипсийг минь авч хамгаалалтын гутал өмсгөж үзэхэд өсгийг маань бага багаар буулгах гэж үзэхэд таталдаад маш их өвдсөн. 7 хоногийн дараа оёдолоо авхуулахаар энэ байдал дээрдэх болов уу? Өсгийгээрээ бүрэн гишгэдэг болоход хэр их хугацаа шаардагдах вэ?

    ReplyDelete
  19. ахилиийн шөрмөс тасралттанд өмсдөг гутал зарна шинэ гадаададаас захиж авчируулсан 88108911

    ReplyDelete
  20. Сайн уу?
    Чи тэгвэл их хурдан гипсээ авахуулсан байна. Би сар гаран болсон шиг санагдаад байх юм?!?!
    Анхандаа бараг гишгэж чадахгүй юм биш үүүү гэж айж байсан л санагдаж байна. Яваандаа хоног хоногоор дээрдэнэ ээ. :-)
    Хурдан эдгээрэй! Амжилт! Хэр удаж байж гишгэснийг энэ төрлийн бичлэгүүдийг хараад мэдчих тэхүү?

    ReplyDelete
  21. Hi, 4sar bolson ch hazagnah yum u. Sanaagaar unamar yum bn da. Bi dongoj 14honoj bn hagalgaanaas hoish. Ter gishgedeg gips taviul gej heleegui taviulahgui bol yah bol.

    ReplyDelete
  22. суга таяг (хэрэглэж байсан байж бно) хямд зарах хүн байгаа болов уу? яаралтай хэрэгтэй бна. утас 99191004

    ReplyDelete
  23. Moog-т: Санаагаар одоо унаж байгаа бол хурдан эдгэхгүй ш дээ. Цаг хугацаа ямар хурдан билээ дээ... Чи тун удахгүй л дэгдэж байх болно оо. Зоригтой бай ;-) Амжилт!

    Anonym-д: Сайн мэдэхгүй юм. Гэхдээ хүний хэрэглэж байсан таяг хэрэглэдэггүй л гэх юм билээ. Мухар сүсэг нтр-ийг бол мэдэхгүй. Гэмтлийн доод давхарт таяг хямд зарж байдаг юм билээ.

    ReplyDelete
  24. Баярлалаа Докоо. Би бараг 40 хонож бн. 30гаруй хоноод гипсээ авчихсан. Пүүзнийхээ дотор талд эсгий улавч тайраад өвдсөн хөлнийхөө өсгийг өндөрлөөд нилээн алхаж бн. Болж байна. Харин удаан явахлаар хавагнаад байх юм. Хөлийн ул алхахаар нугларахгүй таталдаад хэцүүхэн л алхж байна. Хэдийд энэ байдал арилах вэ коментуудаас уншихад яваандаа гэсэн бараг 6 сар болох нь ээ. Бага зэрэг дасгал хийж байгаа. Оёоны хэсэг хөндүүрлээд массаж хийхээр өвдөөд олигтой хийж болохгүй байгаа.

    ReplyDelete
  25. Сайн уу Дээгий? Анхандаа явахад их хавагнадаг юм аа. Битгий их хүчлээрэй. Доор байгаа линкийг хуулаад нээгээд үз. Яг ахиллийн шөрмөстэй холбоотой бичлэгүүдийн ангилал байгаа. Дасгалуудын тухай бас бичиж байсан.
    Амжилт хүсье!
    Хурдан эдгээрэй.
    http://dok134.blogspot.com/search/label/%D0%90%D1%85%D0%B8%D0%BB%D0%BB%D0%B8%D0%B9%D0%BD%20%D1%88%D3%A9%D1%80%D0%BC%D3%A9%D1%81

    ReplyDelete
  26. Пүүз өмсөөд өсгийгөө өндөрлөөд алхаж байтал нэг л өдөр бүдрээд өвчтэй хөлөн дээрээ аймаар гишгэсэн. Нэг таягтай явж байсан. Аймаар өвдөөд оёоны доод хэсгээр урагдаад дахиад тасарчихвуу гэлтэй юм боллоо. Эмчид үзүүлтэл гайгүй байна гэсэн. Хамаагүй явмааргүйн байна лээ шүү хүмүүсээ. Тэгээд буцаад гипсээ зүүгээд хааяа авч хөдөлгөн дасгал хийж байгаө. Харин нөгөө шарх нь эдгэж өглөггүй бөөн юм болж байна. Бутапсин түрхэж байгаа хамагүй дээрдэж байнө. 2сар гаран болж байна. Одоо гэртээ л явж байнө. Гадуур чадахгүй юм. Бага бага дасгал хийж байгаа.

    ReplyDelete
  27. Пүүз өмсөөд өсгийгөө өндөрлөөд алхаж байтал нэг л өдөр бүдрээд өвчтэй хөлөн дээрээ аймаар гишгэсэн. Нэг таягтай явж байсан. Аймаар өвдөөд оёоны доод хэсгээр урагдаад дахиад тасарчихвуу гэлтэй юм боллоо. Эмчид үзүүлтэл гайгүй байна гэсэн. Хамаагүй явмааргүйн байна лээ шүү хүмүүсээ. Тэгээд буцаад гипсээ зүүгээд хааяа авч хөдөлгөн дасгал хийж байгаө. Харин нөгөө шарх нь эдгэж өглөггүй бөөн юм болж байна. Бутапсин түрхэж байгаа хамагүй дээрдэж байнө. 2сар гаран болж байна. Одоо гэртээ л явж байнө. Гадуур чадахгүй юм. Бага бага дасгал хийж байгаа.

    ReplyDelete
  28. :-)
    Одоо бол чамайг дажгүй сайхан алхаж байгаа гэдэгт итгэж байна
    Амжилт!

    ReplyDelete
  29. ахилиийн шөрмөс тасралттанд өмсдөг гутал хаанаас авдаг юм вэ.Би шөрмөсөө залгуулаад 20 хонож байна.Хэд хонхож байж тэр гутлыг өмсдөг юм бол

    ReplyDelete
  30. ахилиийн шөрмөс тасраад Би шөрмөсөө залгуулаад 12 хонож байна.Хэд хонхож байж тэр гутлыг өмсдөг юм бол

    ReplyDelete
  31. Гипс тавиулсан байх тийм үү?
    Гипсээ авахуулснаас хойш бага багаар дасгаж өмсөх юм билээ.
    Амжилт!

    Тун удахгүй зүгээр болно оо :)

    ReplyDelete
  32. Sn bna u bi hagalgaand orood 2sar bolj bna shagain talruu chas chas hiigeed hatguulaad bas hagalgaahiisen gazraa ulaagaad arilahgvi yum hundvvrleed ingedeg yum u

    ReplyDelete
  33. Сайн уу?
    Хагалгаанаас хойш 2 сарын дараа доголон гишгэх маягтай байсан шүү. Одоо 3 жил болсон ч заримдаа өвддөг л юм билээ.
    Хагалгааны хувьд минийх улайх асуудал бол гараагүй. Косметик оёо тавьсан, сорви байхгүй. Хэдэн цэг л үлдсэн.
    Яваандаа гайгүй болох байх аа. Тийм хурдан сайн үр дүн битгий хүлээ. Тэгвэл сэтгэлээр унаж магадгүй ш дээ.
    Амжилт!

    ReplyDelete
  34. Yostoil ooroo bertej baij l ene ahlliin shurmes gej sonsloo. Ochigdor dees togloj baigaad araas hun chuluu shidvuu dee geed l sohrood unachihlaa. Lager dr bsan deer ni huuhed shuuhdaa zohitsuulah geseer btal ogloo l gemtel ochij uzuullee . Margaash ambultor t uzuulne. Huhuul huuhedtei bolhoor uneheer aij baina deer ni bas huuheddee sanaa zovood boldguiee . Emchiin bichij ogson shurmes nohon toljuuldeg geed emiig uugaad zugeer bolohgui l bh daa? Suga tayag zaaval heregtei yu ? Tiim udaan 2 sar shahuu tayg hereglehuu?

    ReplyDelete
  35. Yostoil ooroo bertej baij l ene ahlliin shurmes gej sonsloo. Ochigdor dees togloj baigaad araas hun chuluu shidvuu dee geed l sohrood unachihlaa. Lager dr bsan deer ni huuhed shuuhdaa zohitsuulah geseer btal ogloo l gemtel ochij uzuullee . Margaash ambultor t uzuulne. Huhuul huuhedtei bolhoor uneheer aij baina deer ni bas huuheddee sanaa zovood boldguiee . Emchiin bichij ogson shurmes nohon toljuuldeg geed emiig uugaad zugeer bolohgui l bh daa? Suga tayag zaaval heregtei yu ? Tiim udaan 2 sar shahuu tayg hereglehuu?

    ReplyDelete
    Replies
    1. Хагалгаа хийлгэсэн ч хийлгээгүй ч хөл чинь гипстэй болохоор таягны тусламжтайгаар л явах байх аа даа. Гэр дотроо бол өнхөрч мөнхрөөд болох байх. Нялх хүүхэдтэй хүн хэцүү л байна тээ? Гэхдээ аймаар өвчнүүдийн хажууд ч юу байхав дээ хө. Дороо эдгэнэ. Амжилт!

      Delete
  36. Шөрмөс тасарсан нь мэдэгдээд байхад үзүүлсэн эмч тасраагүй хэгзэрсэн бна гэсээр 4 сарын дараа товойж юм гарахаар нь өөр эмчид үзүүлхэд тасарсан удсан бна мэс засал хийж залгуул гэнэ. Мэргэжлийн хүнд хандаж байгаарай хүмүүсээ

    ReplyDelete
  37. Харамсалтай юм бэ. Миний хувьд эмч залгаж оёхгүй, зүгээр хэгзэрсэн байна гсн ч би зөрсөөр байгаад оёулж авсан. Яаж бодсон илүү найдвартай гэж санаад...

    ReplyDelete

Энэ тухай надтай бодлоо хуваалцаж байгаад баярлалаа :-)