2012-10-18

Амьдралаа эхэлж байгаа дүү охинд

Дүү минь... Амьдрал бидэнд сайн сайхан олныг өгдөг шүү дээ.
Шувууд биднийг баясгах гэж жиргэдэг, нар биднийг дулаацуулах гэж ээдэг, салхи биднийг сэргээж, сэрүүцүүлэхээр сэвшдэг. Нүд алдуулан баясгах гэж өнгийн цэцэгс алаглаж, солонго татан зун болдог юм.
Гэхдээ бас, нар гарах ямар дулаахан, ямар сайхныг мэдрүүлэх гэж л үүл зангирч, бороо шивэрдэг юм. Цас ханзарч, яргуй хэнзлэн, шувууд ганганан, ирж буй цагаар сэтгэлийг минь хөглөх л гэж идэр есийн хүйтэн тачигнадаг юм ш дээ хонгор минь. 

Тийм болохоор... Битгий их гунигла аа. Гунигаа тайлан хаях ямар сайхан бэ гэдгийг чи мэдрэх гээд л өнөөдөр чиний сэтгэл хөнгөн гунигтай байгаа юм. Бүх юм сайхан болно оо. Инээмсэглэ  :-)

3 comments:

  1. Бас, хэрэгтэй гэж бодсон хэн бүхэнд

    ReplyDelete
  2. Энийг хэдэн жилийн өмнө уншиж байж билээ. Гэнт өнөөдөр дахиад л уншлаа. Тухай үед хайрлаж байсан хүнээсээ салаад гунигаар дүүрэн дүнсгэр явж байсан цаг үе. цаг хугацаа өнгөрөх тусам бүх зүйл мартагдаж бүгд ард үлдэж Баярлаж гуниглах нь ердөө хэсэгхэн зуурийн сэтгэл хөдлөл гэдгийг мэдэж авлаа. Хүн амьдралдаа туулж үзсэн бүхэн туршлага болдог гэдэгтэй адил таны минь хэлж зөвлөж байсан бүхэн надад их зүйлийг ойлгоход тусалж байсааа. Та минь ухаантай шүү. Та минь миний бахархал ,хүндэлж явдаг юм шүү :)

    ReplyDelete
  3. Ариука сайн уу?
    Баярлалаа. Хэрэг болж байвал.
    Тийм шү. Түр зуурын сэтгэл хөдлөлдөө хөтлөгдөөд бид буруу тийшээ их явчих гээд байдаг шиг байгаа юм.

    Амжилт!

    ReplyDelete

Энэ тухай надтай бодлоо хуваалцаж байгаад баярлалаа :-)