2012-05-30

Буяны сэтгэлээр...

Зүүдэллээ урьд шөнө. Хэн нэгэн, ойр дотны минь хэн нэгэн, хайртай хүн минь ч юм уу аймаар өвдөөд... Түүнийг нь би мэдээд... Бүр харагдаад байсан. Аймаар хар дарж зүүдлээд сэрлээ. Айгаад унтаж чадсангүй хэсэгтээ л. 
Тэгээд бодлоо. За өглөө босоод ажилдаа очих замаараа хийд орж ном уншуулъя гэж. Би нэг их шашин шүтээд сүйд болдоггүй, тууштай байдаггүй нэг тийм саармаг хүн л дээ. Хэцүү үедээ бурханыг дуудчихаад л... Гэхдээ сайн явбал санасан үедээ аль болох "Баярлалаа бурхан минь" гэж хэлэхийг л харин боддог юм. 

Урьд шөнийн тохиолдолд зүүднээсээ үнэхээр айсан учир санаа нь бол тэр өвдөөд байгаа хүнд л ном уншуулах гээд байдаг. Гэтэл тэр яг хэн бэ гэдгийг мэддэггүй. Тэгээд одоо нөгөө номоо хэнд нэрлэж уншуулах вэ гээд бодож байхдаа БУЯН хийнэ гэж ҮҮНИЙГ Л хэлдэг байх гэсэн бодол төрлөө л дөө. "Ерөөсөө хэнд гэдгээ мэдэхгүй байгаа юм чинь хүн бүхэнд зориулаад уншуулна гэчихье, тэгж болдог болов уу? Болж л таараа, бурхны ном чинь Эх болсон 6 зүйл хамаг амьтны тусын тулд... гэдэг ш дээ. Хүн бүрт, бүх хүнд... Алийг нь гэх вэ байз... За за, асуувал хэлээд өгөх байлгүй дээ. " Ингэж бодож хэвтэхдээ гэнэт "Хүүе, энэ чинь нөгөө хайгаад хүсээд байдаг буян гэдэг чинь жинхэнэ утгаараа юм биш үү? Ямар ч ном уншуулсан... Ер нь хүн дандаа л ажил бүтээх, эрүүл байх, хийморийн сан энэ тэр гээд л уншуулдаг хойно БҮГДЭД гэчихвэл би тэр дунд нь багтаж л байгаа юм чинь ялгаа юу байна аа?" гэж бодоод өөрөө өөртөө нээлт хийсэн аятай л баярлав. Уншуулсан ном маань ч хэд дахин их хүч орох юм шиг л санагдаад...
Хийд ороогүй л байна. Орохоороо, бас дараа нь дандаа тэгж байна аа. Сэтгэлээрээ л буян хийж байгаа юм хойно. 

2 comments:

  1. Бүх хүнд зориулна гэдэг яах аргагүй буян мөн мөн. Гэхдээ ямар ном уншуулж байгаагаа анхаарах хэрэгтэй байх. Жишээ нь Алтангэрэлийн даллага бол бүх хүнд болж байна. Харин хийморийн сан, аян замын ерөөл зэрэг тухайлсан хүнд зориулдаг номнуудыг бүх хүнд гээд дэмий байх. Лам зэрэг мэддэг хүнээс асуухад тодорхой хэлээд өгөх байхаа хө.

    ReplyDelete
  2. Бодсоноо хийсэн. Очоод асуусан чинь "Эх болсон 6 зүйл хамаг амьтны тусын тулд..." гээд ном уншуулж болдог юм байна. Тэгээд л...
    :-)

    ReplyDelete

Энэ тухай надтай бодлоо хуваалцаж байгаад баярлалаа :-)