WiFi гэдэг бол хүмүүс компьютер, төхөөрөмжүүдийг хаана, хэрхэн яаж ашигладаг байсныг үндсээр нь өөрчилсөн технологи билээ.
Майкрософтын судлаачид 2002 оноос хойш виртуаль WiFi хөгжүүлэлтийн асуудлыг эхлүүлсэн. Энэ нь сүлжээний картыг хэд хэдэн бие даасан адапторуудад хуваарилах асуудал дээр үндэслэгдсэн байж.
Өөрөөр хэлбэл Виртуаль WiFi буюу VWiFi нь програмын түвшинд wireless LAN картыг хэд хэдэн виртуаль адаптеруудад хуваадаг байна. Майкрософт төслийг 2006 онд зогсоосон боловч үйлдлийн систем дээрээсээ тэрхүү онцлогийг авч хаяагүй юм. Энэ нь Windows 7 хувилбар дээр нь "Native 802.11 Virtual Wireless Fidelity (Virtual Wi-Fi) object identifiers (OIDs)" байдлаар хэрэгжсэн байна. Тэгэхээр ямар нэг нэмэлт програмын тусламжгүйгээр Windows 7 үйлдлийн систем шууд Виртуаль WiFi үүсгэх боломжтой гэсэн үг. Интернэт холболтоо гүүр болгон дамжуулах, эсвэл хэдхээн хялбархан командын тусламжтайгаар тэр боломжийг бид ашиглаж болох юм.

Таалагдана гэж найдаж байна :-)
Ашигласан материал:
No comments:
Post a Comment
Энэ тухай надтай бодлоо хуваалцаж байгаад баярлалаа :-)