2011-05-25

Ашгүй, тийм байлгүй дээ, энэ БЛОГГЕР ДОТ КОМ...

Хэсэг салхи оруулаагүй блогоо хэсэг эргүүлдье үү гэтэл ойрд нэг л биш ээ энэ БЛОГГЕР ДОТ КОМ. Би ядаж шууд ордоггүйг хэлэх үү, дамжиж яваад нэг салгалж, удаж байж орж ирэхээр нэг бол бичлэг харагдахгүй, нэг бол сэтгэгдэл нь алга болох гэх мэтээр намайг дарамтлаад байсан чинь өнөөдөр бүр ордоггүй дээ. Гайхаад гайхаад барсангүй. Нууц үгийг маань хүлээж авахгүй байхаар нь, нөгөө орчин үеийн "өөртөө ч итгэдэггүй цаг" нь болохоор Гүүглийн цахим шуудангаа нээтэл зүгээр байх юм. Гайхалтай нь бусад нь зүгээр ч ганцхан блог руугаа л хандаж болохгүй, "санаатайгаар" оруулахгүй юм аа. Нэг ийм алдаа заагаад...


We're sorry, but we were unable to complete your request.
When reporting this error to Blogger Support or on the Blogger Help Group, please:
Describe what you were doing when you got this error.Provide the following error code and additional information.
bX-dn62wo
Additional information
host: www.blogger.com
uri: /forgot.g

Гайхшаа барж орхичихоод сая IE, Firefox ортол зүгээр байх юм. Тэгсэн харин Гүүгл Хромоос гадна Сафари, Опера дээр ч адилхан асуудал гарч байгаа юм байна. Веб хөтөчийнхөө cache/cookie -ийг нь цэвэрлээд үзвэл бүх юм ОК байна.
Хонины мах иддэг хүн хониныхоо махыг л идэж байж сайхан болдог шиг, Хром дээр харагдац нь хүртэл өөр болоод ирлээ гээч энэ БЛОГГЕР ДОТ КОМ чинь...

1 comment:

  1. хаха, харин тэгсэн чинь Gmail нь тэр алдааг заагаад нээгдэхээ больчихов. Ээлжлээд байх бололтой юм аа...

    ReplyDelete

Энэ тухай надтай бодлоо хуваалцаж байгаад баярлалаа :-)