2008-12-31

За ингээд нэг мэдэхэд оны сүүлчийн өдөр эхэлчихлээ. Урсаад барагдахгүй бас тасардаггүй ганц юм энэ цаг хугацаа гэлтэй. Хэзээ ч давтагдахгүй хэрнээ тоолшгүй их хором мөчөөр хэлхэгдсэн өдөр хоногийн урсгал бидний хэн маань ч мэдэх боломжгүй хорвоо дээрх бүхний цорын ганц гэрч болон хөвөрсөөр л байна. Байсан, байгаа бас байх ер юм бүхэн гагцхүү түүний өмнө ээлжлэн солигдож, эргэж хөрвөсөөр байх аж. Он цагийн хэлхээсэнд сайн муу намтар, түүх зузаараад л...
Муухай хар дарсан зүүд шиг өнгөрч байгаа энэ жил баяртай. Hасыг минь зөөн , хороон хөврөх хэдий ч сайхан зүйлээр дүүрэн шинэ жил хаалга тогшиж байна, тавтай морил oo!


Тэргэл мөнгөн сар
Тэртээх гэрэлт одод
Тэнгэрт мандах нараар гоёсон
Он жилийн хуанли зузаарч
Онцгой таны түүх бууралтах
Одтой насыг минь зөөж одох
Он солигдох мөч ойртлоо
Ирэх оны хүсэл мөрөөдөл чинь
Энэхүү өдрөөс эхлэх болно

Дуулж баясч угтаарай, шинэ оноо
Дурлаж дурлуулж яваарай, шинэ ондоо
Дутуугаа дүүргээд аваарай, цаг байна
Дутагдлаа засаад амьдраарай, нас байна
Буурлаа дээдэлж яваарай, буян нь ирнэ
Бусдыгаа хүндэлж амьдраарай, нэр нь ирнэ
Бодлоо цэгцэлж амьдраарай, үйлс нь бүтнэ
Буянаа түгээж яваарай, жаргал ирнэ

Өглөө бүр үгийн сайхныг хэлэлцэж
Өдөр бүр хүний сайнтай учирч
Зүрх сэтгэл чинь баяраар гийж
Зүүд үргэлжлэх цагаар нас нэмж
Зөрж өнгөрөх 2 оны заагаар
Зүйрлэшгүй тансаг жаргалыг хүртээрэй
Танд шинэ жилийн мэнд хүргэе!

7 comments:

  1. altai mountains12/31/2008 10:11 AM

    Будар будар цасанд
    Буурал дэлхий цав цайж
    Болор жүнзэнд оргилуун дарс дэвэрч
    Баяр баярын дээд шинэ жил ирлээ!
    Шинэ эрч хүч, аз жаргалыг хүсэн ерөөе!

    ReplyDelete
  2. Докоодоо шинэ оны мэнд хүргэж сайн сайхан, аз жаргал хүсье!

    ReplyDelete
  3. Шинэ оны мэндийг хүргэе. Сайхан баярлаарай.

    ReplyDelete
  4. Шинэ жилийн баярын мэнд хүргэж ажил хөдөлмөр хичээл сургуульд чинь өндөр амжилт билэгдье! Сайхан баярлаарай!

    ReplyDelete
  5. За эрхэм дүүдээ шинэ оны мэнд хүргэж, эрүүл энх сайн сайхныг хүсье

    ReplyDelete
  6. Hairt egch Dok doo shine onii ehnii udriin tsoo shinehen mendiig hurgeye! Tanii tsagaahan saihan setgel shig tsav tsagaan tsasan shirheguud tengerees budarsan Mongoliinhoo tengeriig ene bayaraar denduu ih sanadiin. Shine ondoo eruul enh eleg buten baihiin yeruul tavidaa duu ni :) Miigaagaas ^_^

    ReplyDelete
  7. Ter Soronzond hanz-g ni unshij ugch tus bolooch hu.

    ReplyDelete

Энэ тухай надтай бодлоо хуваалцаж байгаад баярлалаа :-)