Дорнын их найрагчийн "Би хаана төрөө вэ?" найраглалыг мэддэггүй Монгол хүн ховор биз. Тийм ээ, Хаана төрснөө би мэднэ, та ч бас, ер нь бид бүгдээрээ мэднэ. Хөх тэнгэрийн орныг эзэгнэнхэн төрсөн бидний цөөхөн Монголчууд. Гагцхүү харин "Хэзээ төрсөн бэ?" гэдэг нь сонин болоод байна.
Би хэзээ төрөө вэ?
Социализм, коммунизмын үед төрсөн бол??? Бидний аав ээж, эмээ өвөө шиг амар тайван, авдаг цалингаа хүргээд л санаа амар. Дөрвөн төгрөгний элсэн чихэр, Төгрөг нойл тавын талх, есийн тос, хорин дөрвийн чихэр хэрэглэсэн шиг ээ... Нийтээрээ нийгмээрээ дундаа өмчтэй, хэлэх ярих зүйлгүй, нэг нь нийтийн төлөө нийт нь нэгийнхээ төлөө гээд л сайхан ч байсан юм уу? Сонголтгүй сонгууль явуулчихаад л.
Үгүй ээ. Бид ийм нийгмийг өнөөдөр төсөөлж ч чадахгүй нь. Тэгэхээр энэ цаг үед бид төрсөн мэндэлсэн нь азтай зүйл юм, бурхан минь баярлалаа. Би хэзээ ч компьютер, интернэт, гар утас ашиглахгүй амьдарна гээд төсөөлөх гэхээр болохгүй нь ээ. Бас, дэлгүүрийн лангуун дээр үнээрээ бараг нэрлэгдчихсэн хэдхэн төрлийн бараатай, зурагтын нэг сувагтай гээд л тоочоод байвал барахааргүй "дутагдал"-тай тийм үед амьдралынхаа ихэнх үеийг өнгөрөөнө гэхээр арай л амжихгүй мэт. Гэхдээ мэдээж тэр цагт сайхан зүйл зөндөө байсан. Хүний сайхан сэтгэл, бусдын хөрөнгөөр биш өөрийн гараар амьдралаа босгон цогцлоох гээд л... Миний л бодлоор олон сайхан зүйл байсан.
Эсвэл бид одоо мөрөөддөг хэдий ч олж үзэхгүй ч байж мэдэх хөгжсөн Монголд төрсөн бол... Хааяа Ганбаагийн блогоор шагайхдаа хэд дахин уншиж байсан төсөөллүүд бүхий тийм нийгэм. Магадгүй дахин төрөхдөө тийм Монголд төрөх байх аа :-)
Харин өнөөдөр...
Ганбаагийн блогоос харсан
" Хамгийн сүүлчийн мод цавчигдаж унахад
Хамгийн сүүлчийн загас ангаж үхэхэд
Хамгийн сүүлчийн гол ширгэж дуусахад
Хүмүүс та нар мөнгийг идэж болдоггүйг мэднэ" гэсэн Харанга хамтлагийн дууны үгийн үнэн утгыг бид мэдрэх тийм цагт төрсөн бололтой. Эсвэл тийм цагийн эхлэлийг тавих цаг үед л Монгол хүн болон мэндэлсэн юм уу?
Бид өөрсдөө байгалийн тасархай гэдгээ мэдэхгүй Эрдэс баялгийг нь авахын төлөө харийнхантай хамжин байж газрын хэвлийг сэндийчсэн хөрстэй үлдээж байгаа өнөө цагт өнөөдрийг, маргаашийг өнгөрүүлэн байсаар удахгүй нөгөө алдарт ирээдүйгээс ирсэн захидал-ыг гар бие оролцон биелүүлчих гээд л үзээд байна уу даа гэмээр санагдах юм. Учир нь тэнд өөрөө тэгээгүй ч, түүнийг зогсоохын төлөө ямар нэг юм хийгээгүй гэдгээ ухаарсан, харууссан хүний үг байсан.
Нэг янзын хэвийн өдрүүд хэдэн жилээр үргэлжлээд л...

No comments:
Post a Comment
Энэ тухай надтай бодлоо хуваалцаж байгаад баярлалаа :-)