Өнөөдөр анхны бороо орсон. Өглөө тэнгэрийн дуунаар цочиж сэрээд. Оройтож унтсан болохоор эргээд унтмаар байсан ч гэсэн бороо орох чимээ нойрыг хаа нэг тийш нь хулжаан хөөгөөд би гэдэг хүн чинь орноосоо үсрэн босох шив дээ. Гадаа хүмүүс шүхэр бариад алхаж байгааг харахад гоё байна лээ шүү :-) Би бол норох хүсэлтэй байсан учир зүгээр л зорилгогүй алхаад л...
Бороо бороо ороорой
Оросын маамуу ирээрэй
Бороо бороо ороорой
Оросын маамуу ирээрэй
/Өнгөрсөн жил блогтоо бас л ингэж бичсэн санагдаж байна... Гэхдээ яахав/
Амьдрал бидний зүрхэн дундуур өөр өөрийнхөө өнгө, хэмээр урсаад л...
Тэнгэрийн дуу биш үүл буудсан чимээ байсан гэсэн...
ReplyDeleteӨнгөрсөн жилийн анхны борооноор үхтэлээ уйлж билээ
ReplyDeleteТиймээ би ч бас бороонд их дуртай. Бороо төрсөн өдрийг маань, анхны хайрыг минь санагдуулдаг. Би хэлээгүй болохоос одоог хүртэл түүнд хайртай.
ReplyDeleteБас бороонд алхах их сайхан шүү тэ. Учир нь бороонд алхаж явахад хэн ч намайг бас уйлж байгааг мэдэхгүй гүү дээ.
Бороо сайхаан... Дотор байгаа бүхий л гуниг зовлонг минь угаагаад гаргаж байгаа мэт санагддын...
ReplyDeleteГэхдээ зарим газрын бороо Монголынх шиг сайхан биш эээ, хэхэ. Бүр залхмаар гээч...
ReplyDelete