Өнөөдөр онцгой өдөр учир энд ямар нэг юм бичмээр санагдлаа. Бичих санаа байсан боловч бас л нөгөө арьсаа хамгаалсан "завгүй" гэдэг үгээр бүгдийг таглаад л юу ч хийхгүй л яваад л байна ойрд. Блогоо хаагаад, хавтаслаад таг дараастай хэдэн сар болов доо. Өвөлжөөд хаваржчих бололтой юм аа. Монголд цагаан сараас хойш хавар ирж дулаараад сайхан байна. Бас дээр нь хамаг юм баяр, сонгуулиар амьсгалаад хэрэг алга. Цагаан сар, Валентин... одоо Март, тэгээд цэргийн баяр гээд явж өгөх бололтой юм аа. 14-ний орой 2 дүүтэйгээ уулзаж чухал яриа хийх гээд гартал унаа олддоггүй, их дэлгүүр хүртэл алхаад, тэнд уулзаж ороод суучих газар хайх гэж юу болов оо. Гудамжинд бэлэг барьсан, хайсан хүмүүс дүүрэн, дэлгүүрт орно бас л бэлэгний худалдаа, тухтайхан суучих кафе хайгаад ийш тийшээ шагайна бас л битүү.
Залгаад сонгууль. Сурталчилгаа, ном, календарь тараагаад эхэлсэн байна лээ. Ингээд л өдөр тутмын ямар ч юм болсон сонгуультай холбож тайлбарлаад л... хэхэ. Гунигтай ч юм шиг.
Манайхан гэж нэг л их ууртай хүмүүс. Дошин дээрээ томорч бие биенээ загнасан л хүмүүс шүү.
Замаар гарахад жолоооч нь гарцан дээр ч хүлээхгүй томорно. Харин замаар гарч байгаа хүмүүс нь намайг хүлээсэнгүй гэж уурлана, тэгэхээс тэгэх гэж удаан гэгч нь мөлхөх шахаж жолоочийн уурыг барна. Хаа нэгтээгээс цагдаа гарч ирээд нөгөө жолоочид томорно, торгоно. Хэрэв асуудал эвгүйдвэл харин жолооч утас цохин танилын хүрээнээсээ олсон хэн нэг албан тушаалтнаар цагдааг номхруулж авна. Ингээд л гинжин сүлжээ шиг биднийг хэрнэ.
Төрийн үйлчилгээний байгууллагуудаар үйлчлүүлэх гэж бөөн юм болно. Хүлээж бай, би ажилтай байна. Чадахгүй бол боль гэнэ. Бас л нөгөө танилын хүрээнээс эрэл үүснэ.
Адаглаад дэлгүүрт ороод бараа сонгож авах гэж хачин юм болно доо. Худалдагч нь гэж ихэнхдээ л ямар ч үйлчилгээний мэдлэггүй, соёлгүй хүн. Бараагаа үзүүлж, танилцуулах гэж ихээхэн "зовж зүдэрнэ". Хялалзана, цэхэлзэнэ, дуу нь гарахгүй цаашаа орно.
Интернэт дэх Монгол агуулга нэмэгдэхийн хэрээр баярлууштай боловч нэлээд нь хэрүүлийн алим тарьсан мэдээнүүд. Хот хөдөөгийнхөөрөө дуудалцана. Чамаас надаас болж утаа, хог гарсан гэнэ. Дуучид нь ч хүртэл үхэр мал дуулсан зохиолын дуучин, эсвэл ёс бусаар үглэсэн хип хопчид, эсвэл чадал муутай хоолойндоо ам барьсан рок попынхон гэж нэгнийгээ чичилнэ. Тэр ч бүү хэл ихэнх сайтууд дээр бүүүр... ЭР, ЭМ-ээрээ талцан хэрэлдэнэ гээч. Төрийн толгойд байдаг хэд нь ч ялгаагүй, огтхон ч ялгаагүй гээч. Харин ч хэрүүлийг зааж өгдөг гэлтэй.
За нэг иймэрхүү өнгө төрхтэй амьдрал үргэлжилсээр л...
Хэрүүл хийж, уурлаж байгаа эдгээр хүмүүсийн хэнд ч, ядаж нэгэнд нь ч ашиггүй. Монголчууд ингэж дээр дооргүй гэдсэндээ хөлөө жийлцэх нь хэнд ашигтай вэ? Хаа сайгүй л нэг л их ууртай догшин хүмүүс...
Муу талаас нь харж бичсэндээ биш энэ бүхнийг хараад байхад ашиг нь хэнд гараад байгааг л олж харах гээд л...

jag ynen bichchixlee...-)
ReplyDelete...Тиймшүүү!? дүү нь бас баахан бухимдлаа буулгасан шдээ!

ReplyDeleteSain uu, busgui. Ashgui neg baraagaa haruulah shiv.
ReplyDeleteBuhimdaad yah ve, hu.
Tsaana chini saihan saihan zaluuchuud yum hiij ehleed l baina. Mongol maani saihan bolnoo... ter udur tiim ch hol bish...gej chin setgeleesee naidnam.
dok emegtei ju?
ReplyDeleteБаярлалаа бүгдэд чинь.
ReplyDeleteтийм ш дээ, би эмэгтэй. :-)