2008-01-09

Зүүдний тайлал

За ингээд яаж ийсээр байтал он гараад 10 хоночихлоо. Ихийг хийж бүтээх он гарч байгаа байх гэж найдаж байна. Бас та бүхэнд ч сайхан зүйл олныг авчрах болтугай гэж хүсье.
Энэ оны анхны бичлэгээ зүүдээр эхлэх нь. Урьд шөнө олигтой унтаж чадсангүй. Элдэв өнгийн юм зүүдлээд. Компьютерт маань вирус орчихлоо гэж хүртэл зүүдэлдэг байна шүү. Унтахын өмнө нойр хүрэхгүй орондоо эргэж хөрвөөн элдэв өнгийн юм бодсоных л байх даа.

Би тэртэй тэргүй их зүүдэлдэг хүн болохоор өмнө нь ч бас зүүдний тухай тэмдэглэж байсан санагдаж байна. Гэхдээ "Зүүдчин" блоггерийг гүйцтэл зүүдэлж амжаагүй байх аа :)
Саяхан нэг хүнээс зүүдний тухай асуусан чинь тайллынх нь тухай надад ярьсан юм. Түүнийг доор сийрүүлбээс:

Хүн олон өнгийн юм л зүүдэлдэг. Энэ бүхэн нь бодол, зөн билэг, ядаргаа, мөрөөдөл, санаа зовнил, тэр ч бүү хэл ор дэрний тав тухаас ч хүртэл хамаардаг. Тэгээд тэр нь сайхан, муухай, хөгжилтэй, харуусалтай янз бүр байна. Эвгүй зүүд зүүдэлсэн ч зөв тайлбал муу юм болохгүй л гэдэг. Би нэг түүх ярьж өгье. Нэгэн хүн 7 чононд бариулж байна гэж зүүдэлжээ. Сэрээд их эвгүйцэн хүнд хэлтэл "Тийм олон чононд идүүлнэ гэж юу байхав дээ" гэж хэлж. Гэтэл яг л зүүдээр болж дээ. Тэгээд мэргэн хүн дээр очин асуусан чинь "Их сайхан 7 хүүтэй болоод сайхан амьдрах хүн байсан байна. Зүүдийг нь буруу тайлсан байна даа" гэсэн гэнэ лээ. Тэгэхээр муу зүүдийг хамаагүй хүнд хэлээд тэр хүн чинь буруу тайлбал буруу л болно гэсэн үг. Янз бүрийн дом байдаг. Элдэв муу зүүдийг тэгээд домновол зүгээр.


гэж ярьсан юм. Над шиг их зүүдэлдэг, муу зүүдэндээ санаа зовдог хүнд хэрэгтэй гэж бодоод бичлээ.


7 comments:

  1. Тайлалыг нь мэдэхгүй зүүдийг "сайн" гэж тайлдаг гэсэн шүү. Ортой байх нь л дээ.

    ReplyDelete
  2. Bi neg ewgui zuudleed zoriud kazak naizaasaa asuuhad sainaar tailj o'ch bilee. Ehnereesee asuuwal aihdaa yu ch gej medne. Ter dor ni ho'doo gadaa ruu utasdaad lawlahad duu ohin esen mend amarjlaa gesen hel duulsan.

    ReplyDelete
  3. oo tegvel evtei ch bai evgui ch bai zuudee hun amitand yarij buruu tailuulj gai bolsnoos zugeer saihan oortoo hadgalchih ni zov yum bainashte? :-)

    ReplyDelete
  4. Medmeer yum baina. Sanaj yavya. Enenees hoish o'oroo evgu'i zu'ud zu'udelbees sainaar bodoj, hu'n evgui zu'udee yarivaas sainaar tailj o'gch yavya.

    ReplyDelete
  5. Sain uu?

    Bi bas ih zuudeldgiin hehe. Urd shuniinhuu zuudee tailah geed net-s haital chinii blogru orchloo. Deereh zuil uneheer unen shy. Bi muu zuud zuudelbel eejdee l heldiin. Eej maani sain baidag geseen l gej helne. Hamaagui hund heleh ni demii.

    ReplyDelete
  6. Яг л тийм болоод байна аа :-)

    ReplyDelete

Энэ тухай надтай бодлоо хуваалцаж байгаад баярлалаа :-)