Хүүхэд байхад зуны амралтыг Завхан голын эрэгт байдаг Гуулингийн амралтанд аав ээжтэйгээ хамт, эсвэл хажууд нь байдаг "Нөхөрлөл" пионерийн зусланд найзуудтайгаа амарч өнгөрөөдөг байсан хүүхдүүд зөндөө. Голын усны эргүүлэг гэж аймаар зүйлийн тухай яриад л, живчих вий гэж болгоомжлоод л... Чөтгөр сүнс гэж нэгнийгээ айлгаад шал давс нэмчихсэн гашуун шорвог зүйлийг ч ярилцдагсан. Уулын оргил булаалдаад, бүлэг бүлгээрээ уралдаад л... сайхан зүйлс зөндөө. Ооны баяр гэж нэг гайтай баяр байна. Хамар амаар дүүрэн оо болчихоод бөөн заваарсан юм. Эргээд бодоход дэндүү жаргалтай бидний бага нас аа гэж.
Амьдрал урьдын адил нэгэн хэвийн үргэлжлээд л урсаад л байна. Цаг хугацааны тойрог дээр хэд дахин, хэдэн тойргоор гүйцэгдэж дууслаа. Хэзээ ч гүйцэхгүй юу, эсвэл хичээх юм бол ядаж хожигдлын тойргоо нэмэхгүй байж чадах болов уу гэж бодох юм.
Эсвэл энэ миний уралдаж байгаа зам гэж бодсон маань амьдралын тойрог биш амьдралын эргүүлэг юм биш байгаа. Тэгвэл эргүүлэгт орчихвол хүн живдэг гэдэг шиг л урсчих вий дээ гэж айлаа гэнэт.
Амьдрал баян. Бидэнд үзэх, сонсч дуулах сайхан муухай юм зөндөө байгаа байх. Хийж бүтээх сайхан зүйлс ч өмнө минь бий гэдэгт итгэж байна. Муу бүхнийг нь даваад л гарах хэрэгтэй. Тийм сэтгэлийн хүч тэнхээ бидэнд шаардагддаг. ТИЙМ ХҮЧИЙГ сэтгэгдэл бичин урмын үг хайрлаад гарсан магадгүй үл таних ч байж болох ХҮМҮҮН ТАНААС ч бас авдаг нь гайхалтай. Ингэхээр амьдрал баян л байгаа юм даа.
Дэм дэмэндээ... гэгчээр бие биенээ сайн сайхан зүйлээр чадах хэрээрээ л тэтгээд явбал эргүүлэгт орсон ч гараад л ирэх байх даа.
Одоо...

Amidral saihaan. Jargal zovlon eeljleh tusmaa amttai, uhaaral seheerel avch ulam ungulug bolood l.
ReplyDeleteАмьдралын эргүүлэгнээс хэзээ нэг гарах юм байгаа юм бүү мэдээ. Амьдрал нэгэн хэвээр хөвөрсөөр л байх юм даа.
ReplyDeleteЗаримдаа амьдрал дандаа чиний хэлснээр эргүүлэг мэт санагдах үе байдаг шиг. Сэтгэл санаатай их холбоотой байхаа. Гэхдээ амьдрал эргүүлэгтэй энхэл доголтой, бас өндөрлөгтэй, гэрэлтэй гэгээтэй. Үүнд итгэх ёстой л гэж ярих юм билээ дээ. Би ч гэсэн хов хоосон болчих шиг санагдах үе байх л юм даа. Тиймээ хүн хүнийхээ дунд л хүн байх юм даа. Тэрнээс адгуусан дунд бол тэдний нэг л болох байх. Тэгэхээр хүн хүнээсээ л сайн сайхныг бас муу муухайг ч авдаг байх. Ямар ч байсан бүх юм сайхан болноо Докоо
ReplyDeleteЭргүүлэгт орчихвол тэр чигээрээ амьдрал дуусаа. Урсгалаараа урсахгүй, сөрөх л учиртай байх. Тэгж байж эргүүлэгт орохгүй байх даа.
ReplyDeleteУлс тунхагласны 83-н жилийн ойн баярын мэнд хүргэе! :D
ReplyDeleteene tuxai bodoj bgaagui jum bna..jamar ch bsan dund ni l javj bgaa bx..xamgiin gol ni ooroo setgel duuren...
ReplyDeleteБлогчидоо вэб мастеруудаа хөх Монголын хийморлог залуусаа
ReplyDeleteЭх орныхоо төлөө нэгэн сайн зүйл хийцгээе!
Гадаадад байгаа залуусынхаа оюуны хүчийг нэгтгэж эрхэм андууд та бүгдийг Монголынхоо төлөө бүгдээрээ нэгэн сайн үйлс хийе гэж уриалмаар байна. Бидний нэгдсэн хүч, дүү хоолой хаа ч хүрч юуг ч өөрчилнө шүү.Юуг хаанаас яаж хийхээ ярилцъя залуусаа.Энэ зарлалыг цааш нь тараавал баярлана шүү!! :) Сэтгэдэлээ бичээрэй.www.monzaluu.blogspot.com
Блогчидоо вэб мастеруудаа хөх Монголын хийморлог залуусаа
ReplyDeleteЭх орныхоо төлөө нэгэн сайн зүйл хийцгээе!
Гадаадад байгаа залуусынхаа оюуны хүчийг нэгтгэж эрхэм андууд та бүгдийг Монголынхоо төлөө бүгдээрээ нэгэн сайн үйлс хийе гэж уриалмаар байна. Бидний нэгдсэн хүч, дүү хоолой хаа ч хүрч юуг ч өөрчилнө шүү.Юуг хаанаас яаж хийхээ ярилцъя залуусаа.Энэ зарлалыг цааш нь тараавал баярлана шүү!! :) Сэтгэдэлээ бичээрэй.www.monzaluu.blogspot.com
Bi ch bas ter Guulingiin nohorlol zusland amarch baisan, gehdee tiim ch saihan amraagui l de. Ailiin erh huuhed baisan bolohoor gereesee hedhen honog holdool ovdood tsarai aldaad aimaar boldog baij de. Yadaj bhad hool muutai zuslan bsan da, keke. Gehdee odoo ergeed bodohod bas l zugaatai baij de, eej aavaas tas zorool zuslan yavna tegeel ireed l ovdchihdog bsan, aimaar doojoogui huuhed bj de keke. Ingehed Dokoo chi Altangerel bagshiin angid bsiim u? Tednii huu ni Arvinsaihan gedeg bsan bhaa, hoorhon bandi bdag bsan bi harj nud bayasgadag baij bilee, odoo haana yu hiij bdag yum bol do.
ReplyDeleteЭнэ сүүлийн сэтгэгдлийг одоо л харж байна. Хэрэв эзэн нь чи одоо харж байгаа бол...
ReplyDeleteТийм ээ, Алтангэрэл багшийн ангид 10 төгссөн ш дээ. Харин тэдний хүү нь БСБ-д одоо ажилладаг байх аа.