2007-09-08

ЭМЭГТЭЙ ХҮНИЙ НУЛИМС

Бяцхан хүү ээжээсээ “Та яагаад уйлдаг юм бэ?” гэж асуухад ээж нь “Эмэгтэй хүн учраас тэр дээ миний хүү” гэж хариулжээ. “Би ойлгохгүй байна“ гэхэд ээж нь түүнийг тэврэн “Чи хэзээ ч ойлгохгүй байх аа даа” гэжээ.
Дараа нь хүү ааваасаа “Ээж яагаад уйлдаг юм бэ?” гэхэд аав нь “Эмэгтэйчүүд гэдэг чинь бүгдээрээ л шалтгаангүй уйлдаг юм ш дээ” гэж хариулжээ.
Хүү том болоод бурхнаас асуув. "Бурхан минь, эмэгтэй хүн яагаад ийм амархан уйлдагийг надад хэлж өгөөч" гэхэд нь бурхан ингэж хэлжээ.
“Би эмэгтэй хүнийг бүтээхэд түүнд онцгой зүйл хэрэгтэй байсан юм. Тэр бол нулимс. Би эхлээд түүний мөрийг дэлхийг үүрсэн ч даахаар хүчтэй болгосон. Бас түүнийг их уян зөөлөн болгосон. Би түүнд хүүхдүүддээ амьдрал бэлэглэхүйц их хүч тэнхээ өгсөн. Би түүнд, өвчнийг ч ядрахыг ч үл тоон гэр бүлээ хамгаалах тэнхээ өгсөн. Би бас түүнд, үр хүүхдүүддээ гомдсон ч гарцаагүй тэднийг л хайрлах тийм мэдрэмжийг өгсөн. Мөн, эр нөхрийнхөө алдаа эндэгдлийг тэвчин уучлах хүч чадлыг ч марталгүй өгсөн юм даа.

Тэгээд хамгийн сүүлд нь би түүнд хэрэгтэй үедээ гаргаж байх нулимсыг өгсөн юм.

Хүү минь сонс, эмэгтэй хүний гоо үзэсгэлэн түүний өмссөн хувцсанд биш, түүний царайнд ч биш, түүний сайхан үсэнд ч байдаггүй юм. Тэдний гайхам сайхан үзэсгэлэн нүдэнд нь нуугдаж байдаг юм. Энэ бол ХАЙР оршин байгаа түүний зүрхэнд нэвтрэх хаалга юм шүү. Тэгэхээр эмэгтэй хүний нулимснаас чи түүний зүрхийг харж чадна гэсэн үг” гэж бурхан хариулжээ.

16 comments:

  1. "Хүү минь сонс, эмэгтэй хүний үзэсгэлэн гоо нь түүний өмссөн хувцсанд биш, түүний царайнд ч биш, түүний сайхан үсэнд ч байдаггүй юм. Тэдний гайхам сайхан үзэсгэлэн нүдэнд нь нуугдаж байдаг юм. Энэ бол "ХАЙР" оршин байгаа түүний зүрхэнд нэвтрэх хаалга юм шүү. Тэгэхээр түүний нулимснаас чи түүний зүрхийг нь харж чадна гэсэн үг"

    ...........................................

    -энэ ямар гоё "ҮГ" бэ?

    ReplyDelete
  2. Хатуу зөөлнийг хослуулсан эмэгтэй хүн ээ гэж. хүч тэнхээ, уян зөөлөн сэтгэл, хайр энэрэл, эр нөхрөө уучлан тэвчих тэвчээр...

    ReplyDelete
  3. Dok: zvgeer vv and mini. Yamar neg yum boloogvi biz?

    ReplyDelete
  4. хэхэ, зүгээр ээ Жаагий. Яагаад ингэж асууж байгаан?

    ReplyDelete
  5. Туул, Өсөннэмэх -д : Баярлалаа сэтгэгдэл үлдээсэнд чинь. Таалагдсан бол сайн байна. Сайхан үг байна лээ

    ReplyDelete
  6. huuh yostoi goy unen ch yum shig ug bna. nz zaluudaa unshuulmaar ch yum shig hehe

    ReplyDelete
  7. Zvgeer bol ashtaiv. Svvliin 2 bichlegiig chini unshaad l tegej asuusiin.

    ReplyDelete
  8. Unshaad yag uilah gej baina. Eregtei baij uilah uym bol burhan uurlana shuu. "Hen chamd nulims ugsiin" geed :)

    ReplyDelete
  9. wow gaihaltai ug. eniig eejiigee gomdoodog jaaluudad, ehneree gomdoodod erchuuded bugded ni unshuulah yumsan.

    ReplyDelete
  10. баярлалаа андууд минь

    ReplyDelete
  11. uneheer saihan yumaa. Emegtei hun gdg zuulun setgeleeree bugdiig uyaraaj uhaaruulj bdag bh da. gerlej bas eej bolsoniihoo daraa bur iluu oilgoh bhaa

    ReplyDelete
  12. яг л ийм юмыг өнөөгийн залууст өнөөгийн ч юу байхав бүх эрчүүд маань уншиж баймаар байгаам. Мэдээж өөр өөр хэлбэрээр уйдаахгүйгээр бас таслахгүйгээр уншуулж ойлгуулж байвал даа мөнчиг...

    ReplyDelete
  13. Зовоод ирэхийн цагт нулимс л тус болох юм байна даа. Уйлахаар тайвширдаг ш дээ. Ёстой сайн илэрхийлж гаргасан байнаа.

    ReplyDelete
  14. Баярлалаа бүгдэд

    ReplyDelete
  15. энд бичигдсэн тэр шинжүүд нээрээ л эмэгтэй хүнд байдаг юм шиг санагдсан шүү нөхөд өө???

    ReplyDelete

Энэ тухай надтай бодлоо хуваалцаж байгаад баярлалаа :-)