2007-06-16

Борооноос үүдсэн бодол

Ойрын хэдэн өдөр хүн малын зоо тэнийнэ гэдэг шиг зөөлөн дулаахан бороотой сайхан өдрүүд Улаанбаатарт лав л байна. Хөдөө хэр байгаа юм бүү мэд. Энэ жил Архангайгаас бусад газар тааруухан зун болж байгаа гэж сонссон юм байна.
Өчигдөр юм бодож суугаад...


Тээр жил, нэг их шороотой даншиг наадам Говь-Алтайд болж билээ. Сайхан зуншлагатай байсан Дэлгэрийн уудам тал хэдхэн хоногийн дотор хүн малын хөлөөр шороо тоосонд дарагдан хоцорсон юм гэсэн. Баруун 5 аймгийн даншиг наадам хэрэндээ л хөлтэй болсон гэсэн.
Тэгэхэд манайх Говь-Алтайд байдаг, би зун болохоор оюутны амралтаар гэртээ хариад л жаргаж байдаг байсан үе. Аав маань Улаанбаатараас гараад замаараа яг тэр наадмаар дайраад ирэхдээ машин нь аймаар шороонд дарагдсан байж билээ. Тэгэхэд үнс шиг нарийн шороо машины нүх сүвээр аймаар чигжин орсон байсныг хараад гайхсансан.
Наадам болохын өмнөх өдрүүдэд аймгийн төв ч бас л хүний хөлд дарагдан байсан нэг өдөр ээжтэй хамт явж байхдаа "Бороо ороосой, хэцүү юм аа" гэхэд ээж маань "Удахгүй орно гэж цаг агаарын мэдээгээр зарласан, орох байлгүй дээ. Гэхдээ наадмын үеэр их орвол цугласан олон хүн зутраад хэцүү, хаа газраас нутгаа зорьж ирсэн хүмүүс сайхан наадаад өнгөрөөсэй дөө" гэж хэлж билээ. Энэ нэг их гоц гойд үг гэж санагдахгүй ч байж мэдэх хэдий ч би хувьдаа тэр үед ээжээрээ бахархаж билээ. "Яасан уужим сэтгэлтэй юм бэ дээ миний ээж" гэж анх удаа ухаарсан юм даа.
Нар буцах гэж байна. Зун аятайхан болоосой доо. Харин нэг ядаргаа нь, энэ жил цаг хөдлөөгүй. Хавар намарт, ухрааж урагшлуулаад байдаг нь энэ хавар байхгүй. Манайхан хүний эрүүл мэндэд хортой гээд больсон гэсэн. Харин ч хөдлөөгүйгээрээ төвөгтэй байх шиг. 3 цаг өнгөрөөд сэрэхэд гэгээ орсон байна, тэгсгээд нар гарчихаар халуунд бас гэгээнд тухтай унтаж чадахгүй. Дээр нь ажлын бүтээмж гаргах цагаараа унтаад өдөр дунд болсон хойно босно, орой яагаа ч үгүй харанхуй болчихно. Онцгүй байна аа. Бас нэг юм... модноос хөвөн шиг юм хийсч хамар ам руу ороод загатнаад, найтаагаад онцгүй байна.

7 comments:

  1. тэр модноос гардаг хөвөн шиг юм хүний биед их муу гсн дээхэн бүх модыг тайран өөр мод суулгана гээд бсн бас үлгэр болоо биздээ

    уул нь тэр цагийг урагшлуулж хойшлуулахгүй байвал зүгээр одоохондоо дасаагүй болохоор тэгжаагаан дасаад ирэхээр гайгүй байхаа

    ReplyDelete
  2. Би саяхан Батзаяагийн блогийг уншлаа. Үнэхээр өрөвдөлтэй юм. Тэрээр одоо хүнд өвчинтэй байгаа. Түүндээ шаналан зовж байгаа ....... Та бүхэн түүнд туслахыг хүсвэл http://lovelife.delhii.net/ руу ороорой. Д.Цогбадрах

    ReplyDelete
  3. Наадам ч нээрээ шороотой болдгийм шүү.
    Гэхдээ хэлэх нэг юм байна. Тэр жилийн Дэлгэрийн даншиг наадмын дараа "Энэ хавийн газар, дахиж хэзээ ч ногоо ургахааргүй талхагдлаа, хайран юм" гэж би бодож билээ. Гэтэл дараа жил нь яг тэр газраа очоод таниагүй. Даншиг болоогүй юм шиг, ул мөргүй болсон байдаг. Би итгэхгүй, газрын баримжаа дахин дахин хараад л.
    Монгол хүн юм байна, шороогоо зажлаад наадамдаад явж байх сайхан. Би Алтай ТВ-д байхдаа бүх насны морь дагаж, сурвалжлага хийдэг байсан. Уралдааны замд яваа морины хүүхэд гийн гоолох, морьд барианд ороход өөрийн эрхгүй нулимс гараад ирнэ шүү дээ. Юун тэр шороо бодогдох манатай.
    Харин орой гэртээ орж ирээд, толгойгоо сэжихээр үснээс шууд л шороо асгарна шүү дээ.

    ReplyDelete
  4. Ter naadmiig uzej bsn yum bnaa Neeree shorootoi bsn bh shuu.Jaahan bsn bolohoor sain medehgui yumaa

    ReplyDelete
  5. Amarsaihan ahad: hehehe, tolgoinoos shoroo asgarah... Huuhed mori 2 yagaad tegj ih sharhiruuldag bn aa, hun buhen l tegeh yum.

    amaraa-d: Tiim u, tgvl 1 dor ta 2 yavj baisan baishd e, horvoo gej sonin.

    ReplyDelete
  6. modnoos unadag tsagaan huvungiin talaar neg medeelel bainaa. amitand er em gej baidagtai adil urgamald ch er em gej baidag. ug ni 3-n em modnii dund neg er mod suulgah estoi yum genee. tegehgvi bolohoor em ni er modnuudaa haigaad iim tsagaan yum hayad baidgiim baina .ene talaar hot togchiltiinhond helhiimsaa. hotoo tsetserlegjvvlj baigaam geed haa saigvi, uchiriig ni olohgvi baahan burgas suulgaad l baihiim nuguuh ni urgaj baigaa ch yum baihgvi, yun nuguu saihan hvchil turugch ylgaruulah, end tendgvi hevtej, hiisch baidag uutnuudiin zogsool bolood l duushiim. jam eosoor ni (em3=er1)suulgaval hurdan ch urgadag gej bainaa huue.

    ReplyDelete
  7. бургас биш улиас гээч :-)
    Манайхан модоо ч тариад ургуулж чадахгүйм байж байгаагаа устгахдаа гаргуун гэж. ЗГОрдны арын цэцэрлэгийг устгаад шинэ ордон бариулж ороод тухлах гэж байна гээд л байсан, одоо 11-р хорооллын урд байдаг Экологийн юу ч билээ тэрийг бас устгах нь гээд л ТВ-ээр гарч байна лээ

    ReplyDelete

Энэ тухай надтай бодлоо хуваалцаж байгаад баярлалаа :-)